Энэхүү маскт MEDIHEAL брэндийн цэвэр витамин Ц-г гиалуроны хүчлээр бүрэн оруулсан бөгөөд энэ нь арьсыг хуурайшуулахгүйгээр цайруулах давуу талтай. Мөн нэмэлтээр 3% ниацинамид, 10 төрлийн витамины комплекс агуулсан нь нь сэвх нөсөө толбыг бүдгэрүүлэн гундсан арьсыг сэргээнэ.
- Сэвх нөсөө толбыг бүдгэрүүлнэ
- Арьсны өнгийг сэргээх (шарласан, улайсан, бараан)
MEDIHEAL брэндийн салфеткан маскууд дэлхий даяар 3 тэрбум ширхэг борлуулагдсан тоо баримт байдаг.
Голлох орц:
- Niacinamide 3% – Витамин В3-ын нэг хэлбэр бөгөөд өргөссөн нүхийг багасгах, арьсны гадаргууг өнгөлөг цайвар болгох, хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдтэй тэмцэх үйлчилгээтэй.
- Чацаргана жимсний ханд 0.2% – Гадаад орчны хорыг багасгаж, арьсны хамгаалах ханыг бэхжүүлнэ, цайруулна.
- Цэвэр Витамин Ц – Чөлөөт радикалын эсрэг тэмцдэг хүчтэй антиоксидант бөгөөд үрчлээг багасгах, нөсөө толбо бүдгэрүүлэх, цайруулах гэх мэт маш олон төрлийн давуу талтай.
Бусад орц:
- 3-O-Ethyl Ascorbic Acid – Витамин Ц-н дайвар бөгөөд арьсыг бага цочроох төрөл учраас эмзэг арьсанд ч тохиромжтой. Үндсэн витамин Ц-н үйлчилгээ болох үрчлээг багасгах, арьсыг цайруулж, нөсөө толбыг бүдгэрүүлэх, агаарын бохирдлоос арьсыг хамгаалах үйлчилгээг үзүүлнэ.
- Panthenol 0.13% – Үс болон арьсны арчилгаанд аль алинд нь хэрэглэгддэг, зөөлрүүлэгч, чийгшүүлэгч үйлдэлтэй энэхүү В амин дэм нь бүх төрлийн арьсанд, ялангуяа хуурайшсан эмзэгшсэн арьсанд тохиромжтой. Ус чийг татагч (humectant) болон чийг түгжигчийн үүргийг зэрэг гүйцэтгэж, арьсны чийгийн хамгаалах ханыг сайжруулдаг.
- Ceramide NP – Серамид нь арьсны хамгаалах ханыг бэхжүүлж, чийг алдалтаас сэргийлдэг.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.