Коллаген, эластин болон гиалуроны хүчлийн тусламжтайгаар нүдний эргэн тойрон болон нүд уруулын эргэн тойронд үүсэх үрчлээнээс сэргийлэн арьсыг чангална. Нэмэлтээр найрлагадаа сентелла азиатика (бар өвс)-н ханд болон силика зүүг хослуулсан бичил зүү мэт найрлага бага хэмжээтэй орсон нь арьсны уян хатан байдлыг сайжруулж тайвшруулна.
Голлох орц:
- Niacinamide – Витамин В3-ын нэг хэлбэр бөгөөд өргөссөн нүхийг багасгах, арьсны гадаргууг өнгөлөг цайвар болгох, хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдтэй тэмцэх үйлчилгээтэй.
- CICA REEDLE™ – 99 хувийн эрдсийн гаралтай силика зүүг халаан сентелла азиатика буюу бар өвсний хандаар бага даралтад бүрж гарган авсан найрлага.
- Эластин– Коллагены агууламжийг дэмжиж өгдөг уян хатан чанартай уураг
Бусад орц:
- Гиалуроны хүчил – Бидний арьсанд байгалиасаа байдаг humectant бөгөөд өөрөөсөө 1000 дахин их жинтэй усыг татаж чаддаг. Том молекултай гиалуроны хүчил нь арьсны өнгөн давхаргыг чийгшүүлж, зөөлрүүлдэг бол жижиг молекултай нь гүний давхаргад нэвтэрч үрчлээнээс сэргийлж, гүний чийгшил өгдөг.
- Alpha Bisabolol – Балжингарав цэцгээс гаргаж авдаг арьсыг тайвшруулах болон үрэвслээс сэргийлэх үйлчилгээтэй.
- Bakuchiol – Ургамлаас гаргаж авдаг коллагены үйлдвэрлэлийг дэмжих найрлага.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.