Бифида Фермент гэж юу вэ? - fwZPDy9vH18w8IDAoOCQ0Lj4hkiIqOiY2LT0hMSk5JTUvPyGTIys7JzcsvKDQsKi4pLSsPAAC9eB30X0m0LAAAAABJRU5ErkJggg==
Найрлага

Бифида Фермент гэж юу вэ?

Та сүүлийн үед Бифида Ферментийн тухай энд тэндгүй сонсох болсон уу? Тэгвэл энэ нь чухам ямар найрлага болох, танд ямар давуу тал авчрах тухай энд дэлгэрэнгүй мэдэж авцгаая.

Bifida Ferment Lysate гэж юу вэ?

Бифидо бактери нь нэгэн төрлийн пробиотик буюу бие махбодын эрүүл мэндийг дэмждэг бичил биетэн юм. Tараг, кэфир, айраг, кумис гэх мэт эсгэж гаргаж авдаг цагаан идээнд агуулагддаг аж. Ууж хэрэглэхэд эрүүл мэндэд тустай энэ ашигт бактерийг арьсандаа мөн түрхэж хэрэглэх нь олон төрлийн ашиг тустай. Харин гоо сайхны бүтээгдэхүүнд амьд бактери оруулах боломжгүй учраас Bifida ferment lysate буюу эсийг нь задалж гаргаж авсан хувилбарыг нь хэрэглэдэг аж.

Уг найрлага нь өндөр зэрэглэлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнд ялангуяа үрчлээний эсрэг бүтээгдэхүүнд ордог бөгөөд та магадгүй Estee Lauder брэндийн алдарт бор шилтэй Night Repair серумны голлох найрлага гэвэл шууд мэдэх биз.

Bifida ferment lysate бидний арьсанд

Эсгэж гаргаж авсан орц болох Galactomyces, Endomyces зэргийн нэгэн адилаар Bifida-г эсгэж бий болгох явцад төрөл бүрийн амин хүчлүүд, витаминууд, мөн антиоксидант шинж чанартай элементүүд бий болдог байна. Мөн эсгэж гаргаж авсан найрлагуудын молекулын хэмжээ нь маш жижиг байдаг учраас арьсанд гүн шингэж үйлчилдэг.

Бифида нь арьсны хамгаалах ханыг бэхжүүлж, гадны цочирдуулагчдаас өөрийгөө хамгаалах чадвар буюу арьсны дархлааг сайжруулдаг. Үүний үр дүнд арьсны нөхөн төлжилт хурдсаж, хялгасан үрчлээ тэнийж, шинэ үрчлээ үүсэх процесс удааширдаг. Ялангуяа орчин цагт гадны цочирдуулагчид болох агаарын бохирдол, нян бактери зэрэг нь бидний арьс илүү хурдан хөгшрөх гол шалтгаан болж байгаа бөгөөд үүнээс үүдсэн хөгшрөлтийн шинж тэмдгүүд болон үрчлээ, арьс унжих, өнгөө алдах гэх мэт асуудлыг шийдэхэд тусалдаг.

Энэ найрлагын талаарх ихэнх судалгаа нь L’Oreal компанийн эзэмшдэг Lancome брэндийн Advanced Génifique багцын бүтээгдэхүүнийг бүтээхэд хийгдсэн бөгөөд L’Oreal-н хийсэн судалгаагаар бол нарны UV гэрлээс шалтгаалсан эсийн гэмтэл болон арьсны эсийн ДНК төвшний гэмтлийг хүртэл эмчилдэг нь батлагдсан. Тиймээс хөгшрөлтийн эсрэг гайхалтай үр дүнтэйгээс гадна арьсыг гүн чийгшүүлж, бусад фермент орцуудын нэгэн адил арьсыг цайруулж, гэрэлтсэн харагдахад тусалдаг аж.


Ямар арьсны асуудлуудад тохиромжтой вэ?

Үрчлээтсэн арьс

Нарны UV гэрлийн гэмтэл, агаарын бохирдол, тамхи зэргээс болж наснаасаа эрт хялгасан үрчлээ суусан арьс

Гаднын цочроогчдоос болж арьсны хамгаалах хана гэмтэж, арьсны хоригийн үйл ажиллагаа муудсан арьс

Арьсны дархлаагүй, амархан цочирдож улайдаг хэт эмзэг арьс

Арьсны коллагений үйлдвэрлэлт удааширч, уян хатан чанар нь алдагдаж, нүхжилт доошоо сунаж тэлсэн арьс


Bifida орсон алдартай бүтээгдэхүүнүүд

Бифида Фермент гэж юу вэ? - 51nCihLYNBL. SL1200

Estée Lauder Advanced Night Repair Serum

Бифида Фермент гэж юу вэ? - 9776640 fpx

Lancôme’s Advanced Génifique Youth Activating Serum

Бифида Фермент гэж юу вэ? - time revolution night repair probio ampoule 1 5 2

Missha Time Revolution Night Repair Ampoule

Cloud Nine-аас санал болгох бүтээгдэхүүн

Бифида Фермент гэж юу вэ? - manyo 500114 650x650 1

MANYO FACTORY Bifida Complex Ampoule

Cloud Nine-аас санал болгох бүтээгдэхүүн

К-Beauty брэнд болох ITFER-ийн шилдэг бүтээгдэхүүний нэг болсон “Bifida firming brown Extreme serum” нь Bifida ferment lysate агуулсан төдийгүй үрчлээний эсрэг тэмцэгч пэптидүүд болон 5 төрлийн гиалуроны хүчлийг мөн агуулдаг. Бифида фермент орсон барууны бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад үнийн хувьд маш боломжийн бас хортой химийн хадгалагч бодисууд агуулаагүй билээ.

Арьсны хамгаалах ханыг бэхжүүлж, арьсны нөхөн төлжилт хурдасгаснаар хялгасан үрчлээг багасгадаг бөгөөд уян хатан чанар алдагдсанаас болж унжиж, нүхжилт нь сунаж томорч, өнгөө алдсан арьсыг эмчилдэг. Мөн нарны UV гэрлээс шалтгаалсан эсийн гэмтэл болон арьсны эсийн ДНК гэмтлийг эмчилж, гэрэлтсэн тунгалаг эрүүл болгоход тусалдаг.

Бифида Фермент гэж юу вэ? - item 269217 637462948219405623 0og604

 

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн