Who-we-are-Banner-1800x600-min
Cloud Nine

Бидний эрхэм зорилго

Бид дэлхийн зах зээлийг судалж, бараа бүтээгдэхүүнийг нарийн шинжилж, тестлэн, хамгийн үр дүнтэй арьс болон бие арчилгааны бүтээгдэхүүнүүдийг Mонголын хэрэглэгчдэдээ хүргэхийн сацуугаар арьс арчилгаа, гоо зүйн зөв соёлыг түгээж, хэрэглэгч бүрт хүрч ажиллахаар ямагт хичээн ажиллах болно.

Үүнийг эрхэм зорилгоо болгосноор таны арьсны асуудлыг шийдэхэд багахан ч гэсэн хувь нэмэр оруулж, та бүхэндээ аз жаргалыг бэлэглэнэ гэдэгт бид бат итгэлтэй байгаа бөгөөд цаашдаа бидний хамгийн эрхэм зорилго байсаар байх болно.

Mанай компанийн уриа бол “Love yourself more and Be on Cloud Nine” буюу “Өөрийгөө улам их хайрлаж, үүлэн дээр хөвж байгаа мэт аз жаргалтай бай” юм.

1

Компанийн тухай

Манай компани нь 2020 онд байгуулагдсан, 25 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа залуу компани юм.

2

Солонгос улс

Солонгос улсад суурин ажилладаг багтай учраас бүтээгдэхүүний судалгааг хурдан хийж, трендтэй хөл нийлүүлэн алхдаг.

3

Хадгалалт, тээвэрлэлт

Бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтэд анхаарч ажилладаг бөгөөд темпаратур тохируулагчтай чингэлгээр бараагаа тээвэрлэдэг.

4

Мэдээлэл

Хэрэглэгчдэд арьс арчилгааны цогц мэдлэгийг хүргэхийн тулд хамгийн чанартай контентийг хүргэдэг.

5

Албан ёсны эрх

Зөвхөн эрүүл орц найрлагатай, байгальд ээлтэй брэндүүдийг Монголд албан ёсны эрхтэйгээр оруулдаг.

a-person-who-acts-as-a-representative-or-promoter-of-a-specified-activity.-2-min