4-in-1 буюу тонер, эссенс, лосьон, чийгшүүлэгч тос дөрвийг нэг саванд шингээсэн энэхүү бүтээгдэхүүн нь олон шатлалт арьс арчилгааг алгасаж илүү энгийн, хялбар арчилгаа хийх боломжийг олгоно.
Голлох орц болох Жежү арлын галт уулын эргэн тойрон дахь далайн ус нь 40.7%-ийг эзлэх ба энэ нь цайр, германи, төмөр гэх мэт минералуудын агууламжтай байдаг нь арьсны чийгэн бүрхүүлийг нэмэгдүүлнэ. Мөн нэмэлтээр патенталсан 3 төрлийн гиалуроны хүчлийн комплекс болон пантенол агуулсан нь арьсыг хатахаас сэргийлж, уян хатан байдлыг дэмжинэ.
Клиник судалгаагаар уг бүтээгдэхүүнийг түрхсэн даруйд гадаад орчноос үүдэлтэй арьсны гэмтэл 50.33%-иар буурч, уян хатан байдал нь 17.36%-иар нэмэгдсэн байна. Үүнээс гадна арьсны гүний чийг нь 5.51%-иар нэмэгдэхээс гадна арьс эмзэгшилтийн индекс 0.00 буюу арьсыг эмзэгшүүлэхгүй гэсэн дүгнэлт гарчээ.
Наалдамхай бус, шингэн, усан бүтэцтэй, тослог их ялгаруулж арьс гялтгар харагдуулахгүй ба олон бүтээгдэхүүн хэрэглэж дасаагүй, арьс арчилгаагаа мартах гээд байдаг эрэгтэйчүүдэд зориулав.
selengetu –
Арьсанд тэжээл өгч, олон юм түрхэх дургүй хүнд үнэхээр амар юм блээ. Бас орц найрлага нь их тодорхой. One thing ч тасархай шүү
Bold –
2 doloo honog hereglej bna ih taarsan amar l yum bnnlee olon yum turhehgui aris tiim zoolon boldog