БНСУ-ын Yangyang нутагт ургадаг мөнх ногоон нарс модуудын улирал солигдоход унагаах навчсыг ашиглан модоо гэмтээлгүйгээр бүтээсэн энэхүү Pine Cica цувралын лосьон нь зөөлөн, шингэн бүтэцтэй ба наалдамхай, тухгүй мэдрэмж төрүүлдэггүй.
Pine Cica Activer буюу нарс модны навчийн ханд, ургамлын глико-уураг болон 5 төрлийн Сентэлла ургамлын хандуудын нийлбэр нь 42%-ийг эзлэх тул гадаад орчны нөлөөнөөс болж гэмтсэн, эмзэгшсэн арьсыг эмчилж, нөхөн сэргээх хурдыг нь хурдасгана.
Pine Tree буюу нарс мод нь антиоксидант чанар өндөртэй ба хүнсний бүтээгдэхүүнээр түгээмэл ашиглагддаг. Биеийн архаг үрэвсэл болон зүрх, судасны өвчлөлд үр дүнтэй байдаг хэмээн Солонгосын уламжлалт анагаах ухаанд тэмдэглэгдсэн байдаг. Харин арьс арчилгаанд ашиглагдахдаа арьсны уян хатан байдлыг нэмж, эмзэгшилт дарж тайвшруулан хөгшрөлтийн эсрэг үр дүн үзүүлэх ба үрэвсэл, бактерийн эсрэг ч мөн адил өндөр чадамжтай байдаг.
Найрлагадаа мөн LHA буюу хүчлийн гуужуулагч орц бага хувиар орсон тул маш хөнгөн гуужуулж, нүх сүв бөглөрөхөөс сэргийлнэ. Уг орц нь хялгасан үрчлээ, нөсөө толбыг бүдгэрүүлэх нэмэлт үйлчилгээтэй байдаг.
Hydrolyzed Hyaluronic Acid буюу энгийн гиалуроны хүчлийг жижиг хэмжээтэй болгон тасалсан хувилбар нь агуулагдсан тул арьсанд шингэж орох өндөр чадамжтай. Үүний нөлөөгөөр арьсны гүнд чийг хүргэж, арьсыг зөөлөн булбарай болгоно.
Эрүүл арьсны рН-тэй ойролцоо буюу 4.5-6.5 хооронд бүтээгдсэн тул арьсыг эмзэгшүүлэхгүй.
Нэмэлт үнэр, өнгө оруулагчгүй ба бүх төрлийн арьсанд тохирох ч тэр тусмаа эмзэг болон эмзэгшсэн арьсанд нэн тохиромжтой.
Namna –
Uneheer taalagdsan❤️🔥 Haragdahad toson yum shig haragddagc yg arisan deere turhehed shingen butetstei💗
shureenami05 –
Vrewsel darj taiwshruulax uilcilgee ni mash ix taalagdsn🥰
Degi –
Za ugasaa l cloudnine s buh ymaa awdg kk, shine ymnuud irheern guij ochij awaad heregleed buh uridn hrglej bsn lotionuudas hmgiin best ni sanagdsan. 😍 highly recommend 🤩🤩
jannachan1711 –
Гоё хурдан шингэж наалдамхай мэдрэмж төрүүлдэггүй ч үр дүн нээх сайн биш
Чийгшүүлэлт үрэвсэл дарах нтр үүргээ бол маш муу гүйцэтгэсэн
Тослог холимог арьстай
Maral –
Turheed shingesnii daraa sonin bumburuud bh yum. Tegdeg uu?
Mujina (verified owner) –
uneheer goy lotion bsn, chiigshil ih ugdug, emzeg aris taiwshiruulah 🥰
eisea (verified owner) –
Toslog arisiig sain chiigshuuldeg geed baihaar n ih huleelttei avaad uram hugarsan. Hurdan shingedeg c gelee eruusu chiigshuulegui yuch turhegui ymshg toslogjij sersen