BEAUTY OF JOSEON
Beauty of Joseon брэнд нь Жусон гүрний язгууртан эмэгтэйчүүдийн ур ухаан, мэдлэг чадвар шингэсэн 200 жилийн түүхтэй үндэсний гоо сайхны арга ухааныг орчин үеийн хэв маягт урлаж хэрэглэгч та бүхэндээ арьс арчилгааны шилдэг бүтээгдэхүүнийг хүргэж байгаа билээ.
Байгалийн гаралтай цөөн төрлийн өндөр үр дүнтэй орц найрлагатай Beauty of Joseon брэндийн бүтээгдэхүүнүүд нь хурдан хугацаанд маш сайн үр дүн өгч чаддаг байна. Бүхий л орц найрлагаар Өмнөд Солонгосын хамгийн чанартай түүхий эд, ургамлыг сонгож хийдэг тул арьсанд ямар ч хор нөлөөгүйгээс гадна арьсыг эмзэгшүүлж, цочроодоггүй байна.
Beauty of Joseon брэндийн үндсэн 4 line-тай танилцъя:
RED BEAN
Уламжлалт анагаах ухааны номонд бичигдсэн эмийн ургамал гэж тооцогддог улаан шош нь биеийн температур бууруулж, хорыг гадагшлуулдаг. Харин арьс арчилгаанд ашиглагдахдаа хөнгөн гуужуулж, арьсны температур бууруулснаар тослогжилт тэнцвэржиж, улайлт багасдаг.
GINSENG
Хүн орхоодой бол хорт хавдар, төрөл бүрийн өвчлөл болон хөгшрөлтийн эсрэг гэдгээрээ дэлхий дахинаа танигдаад буй орц билээ. Арьсанд ч мөн адил гайхалтай нөлөөтэй байдаг ба үүнд үрэвсэл бууруулж, арьсны хөгшрөлтийг багасгаж, уян хатан чанарыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулснаар арьсны ерөнхий эрүүл мэндэд тустай байдаг.
RICE WATER
Цагаан будааны ус нь эслэг болон антиоксидант агууламж өндөртэй тул хордлого тайлах бөгөөд биеийн температур ч мөн тогтворжуулдаг. Харин арьсыг цайруулж, гэрэлтүүлэх ба цайр, селен гэх мэт эрдсээр баялаг тул бактерийн эсрэг ч нөлөөтэй.
GREEN PLUM
Ногоон чавганы усыг Жусон гүрнээс хоол боловсруулах систем болон дархлаа дэмжих зорилгоор уудаг байжээ. Ядарч, сульдсан үед биеийг энергиэр цэнэглэдэг ч гэж үздэг. Арьсанд ч мөн адил өнгийг сэргээж, гадаргууг жигдэлж, чийгээр хангахаас гадна температур бууруулснаар себум хянах чадалтай.