Pine Cica Activer буюу нарс модны навчийн ханд, ургамлын глико-уураг болон 5 төрлийн Сентэлла ургамлын хандуудын нийлбэр нь 42%-ийг эзлэх тул гадаад орчны нөлөөнөөс болж гэмтсэн, эмзэгшсэн арьсыг эмчилж, нөхөн сэргээх хурдыг нь хурдасгана.
Pine Tree буюу нарс мод нь антиоксидант чанар өндөртэй ба хүнсний бүтээгдэхүүнээр түгээмэл ашиглагддаг. Биеийн архаг үрэвсэл болон зүрх, судасны өвчлөлд үр дүнтэй байдаг хэмээн Солонгосын уламжлалт анагаах ухаанд тэмдэглэгдсэн байдаг. Харин арьс арчилгаанд ашиглагдахдаа арьсны уян хатан байдлыг нэмж, эмзэгшилт дарж тайвшруулан хөгшрөлтийн эсрэг үр дүн үзүүлэх ба үрэвсэл, бактерийн эсрэг ч мөн адил өндөр чадамжтай байдаг.
Найрлагадаа мөн LHA буюу хүчлийн гуужуулагч орц бага хувиар орсон тул маш хөнгөн гуужуулж, нүх сүв бөглөрөхөөс сэргийлнэ. Уг орц нь хялгасан үрчлээ, нөсөө толбыг бүдгэрүүлэх нэмэлт үйлчилгээтэй байдаг.
Hydrolyzed Hyaluronic Acid буюу энгийн гиалуроны хүчлийг жижиг хэмжээтэй болгон тасалсан хувилбар нь агуулагдсан тул арьсанд шингэж орох өндөр чадамжтай. Үүний нөлөөгөөр арьсны гүнд чийг хүргэж, арьсыг зөөлөн булбарай болгоно.
Нэмэлт үнэр, өнгө оруулагчгүй ба бүх төрлийн арьсанд тохирох ч тэр тусмаа эмзэг болон эмзэгшсэн арьсанд нэн тохиромжтой.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.