Энэхүү чийгшүүлэх тос нь арьсыг эрчимтэй чийгшүүлэх бөгөөд нэг удаагийн түрхэлтээр 7 секундийн дотор арьсны чийг алдалт 69.35%-р багассан судалгааны үр дүн гарсан бүтээгдэхүүн юм.
- Арьсны харшлын тест, эмзэг арьсны тестээр шалгагдсан
- Нярай болон бага насны хүүхдэд аюулгүй
- Германы арьс судлалын төвөөр шалгагдсан
Голлох орц:
- BABY OAT BARRIER™ – Солонгосын Хенам мужийн цэнгэг ус болон далайн салхинд ургасан органик овьёосыг цэвэршүүлэн гаргаж авсан орц юм. Арьсыг тайвшруулан, чийгийг түгжиж үрэвслийг намдаахаас гадна үхэжсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй.
- Panthenol – Үс болон арьсны арчилгаанд аль алинд нь хэрэглэгддэг, зөөлрүүлэгч, чийгшүүлэгч үйлдэлтэй В амин дэм. Бүх төрлийн арьсанд, ялангуяа хуурайшсан эмзэгшсэн арьсанд тохиромжтой. Ус чийг татагч (humectant) болон чийг түгжигчийн үүргийг зэрэг гүйцэтгэж, арьсны чийгийн барьерыг сайжруулдаг.
- Ceramide Complex plus – 5 төрлийн серамидийг хольж гаргасан арьсны чийгийн барьерыг сайжруулан хамгаална.
Бусад орц:
- Shea Butter – Африкт ургадаг модны самраас гаргаж авсан тос нь А, Е витамин, болон бусад нэн чухал тосон хүчлүүдийг агуулдаг учраас хуурайшиж холцруутсан арьсыг хамгийн хурдан зөөлрүүлж тэжээл өгдөг.
ECH –
Oroi usand orood tosoo turheed ugluu untaad serehed biynees ni evgui sonin uner unerted bsn yg tosoo unertej uzeher uner bhq hirnee biyen dr turhsenii daraah uner mash taalamjgui 🥲