5 давхар цэвэршүүлсэн ус ашиглан хийсэн энэхүү нойтон салфетка нь хүүхдийн эмзэг арьсны чийгийг алдагдуулахгүйгээр цэвэрлэнэ. Салфетканы материал нь товгор зузаан учраас бохирдлыг үлдээхгүйгээс гадна арчих явцад бутарч унахгүй.
- Арьсны харшлын тест, эмзэг арьсны тестээр шалгагдсан
- Нярай болон бага насны хүүхдэд аюулгүй
- Германы арьс судлалын төвөөр шалгагдсан
Голлох орц:
- BABY OAT BARRIER™ – Солонгосын Хенам мужийн цэнгэг ус болон далайн салхинд ургасан органик овьёосыг цэвэршүүлэн гаргаж авсан орц юм. Арьсыг тайвшруулан, чийгийг түгжиж үрэвслийг намдаахаас гадна үхэжсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй.
- Panthenol – Үс болон арьсны арчилгаанд аль алинд нь хэрэглэгддэг, зөөлрүүлэгч, чийгшүүлэгч үйлдэлтэй В амин дэм. Бүх төрлийн арьсанд, ялангуяа хуурайшсан эмзэгшсэн арьсанд тохиромжтой. Ус чийг татагч (humectant) болон чийг түгжигчийн үүргийг зэрэг гүйцэтгэж, арьсны чийгийн барьерыг сайжруулдаг.
Бусад орц:
- Ceramide Complex plus – 5 төрлийн серамидийг хольж гаргасан арьсны чийгийн барьерыг сайжруулан хамгаална.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.