Энэхүү серумд сэвх нөсөө толбыг цайруулах 2 төрлийн орцоос гадна арьсыг тайвшруулан үрэвслээс сэргийлэх ногоон цайны ус 2% орсноороо арьсыг эмзэгшүүлэхгүйгээр цайруулах онцлогтой.
Голлох орц:
- Чацаргана жимсний ус 20% – Гадаад орчны хорыг багасгаж, арьсны хамгаалах ханыг бэхжүүлнэ.
- Niacinamide 5% – Витамин В3-ын нэг хэлбэр бөгөөд өргөссөн нүхийг багасгах, арьсны гадаргууг өнгөлөг цайвар болгох, хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдтэй тэмцэх үйлчилгээтэй.
- Ногоон цайны ус 2% – Ургамлын гаралтай хамгийн хүчтэй антиоксидантуудын нэг, Полифенолын агууламж нь хөгшрөлтөөс сэргийлэх, үрэвслийг бууруулах үйлчилгээтэй. Батганы эсрэг болон хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнүүдийн найрлагад багтдаг.
Бусад орц:
- 3-O-Ethyl Ascorbic Acid – Витамин С-ийн нэг төрөл ба тирозиназ энзимийг идэвхжихээс сэргийлдэг. Энэ нь арьсны өнгийг ерөнхийд нь цайруулахад үр дүнтэй.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.