Энэхүү хөнгөн бүтэцтэй батганы үрэвсэл намдаах тос нь арьсны гүний чийгийг нэмэгдүүлж, тэжээлээр хангахаас гадна арьсны хамгаалах ханыг сайжруулж, арьсны бүтцийг жигдлэх үйлчилгээтэй.
Нөсөө толбоны эсрэг 3 төрлийн орц, чийгшүүлэх үйлчилгээтэй 4 төрлийн найрлага болон 5 төрлийн тайвшруулах үйлчилгээтэй орцууд орсноороо онцлогтой.
Голлох орц:
- Niacinamide 1% – Витамин В3-ын нэг хэлбэр бөгөөд өргөссөн нүхийг багасгах, арьсны гадаргууг өнгөлөг цайвар болгох, хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдтэй тэмцэх үйлчилгээтэй.
- Пантенол 1% – Пантенол нь арьсанд шингэмэгцээ витамин В5 болж хувиран арьсны чийгэн бүрхүүлийг бэхжүүлж өгдөг орц юм.
- Opuntia Ficus Indica (Өргөст лийр) 1% – Витамин C болон бусад антиоксидантуудаар баялаг уг ургамал нь хуурайшсан арьсыг маш сайн чийгшүүлж, тэжээл өгч, чөлөөт радикалын гэмтлийг эдгээхэд тустай.
Бусад орц:
- Beta-Glucan – Төрөл бүрийн мөөг, ургамал, замаг, мөөгөнцөр эсвэл овьёос зэргээс гаргаж авдаг полисахарид юм. Бета Глюкан нь чийгийн барьерыг сайжруулж, арьсны бактерийн эсрэг дархлааг дэмждэг. Мөн коллагены үйлдвэржилт, эсийн шинэчлэлийг дэмждэг учраас арьсыг уян хатан, залуу, чанга болгодог.
- Houttuynia Cordata Extract – Антиоксидантаар баялаг орц бөгөөд батганд өртөмтгий арьсыг тайвшруулан нөхөн сэргээж хамгаална.
- Centella Asiatica Extract – Амин хүчил, амин дэм, антиоксидантаар баялаг сентелла нь үрэвсэл, улайлтыг намжааж, гэмтсэн арьсыг эдгээж нөхөн сэргээдэг.
- Парабенгүй
- Хиймэл өнгө оруулагч ороогүй
- Хиймэл үнэр оруулагчгүй
Дэлгэрмаа –
Зүгээр л бэст мөөгөнцөр батгатай биш л бол үүнийг заавал хэрэглэж үзээрэй гэж хэлмээр бна
Anujin –
Bestiin best shuu . Hun bolgond baih ystoi butegdehun
Undarm –
Yahvee dajgu
Esu –
Uneheer tugs
Batzul –
Mash hongon bvtetstei otgon zuuraldssan tos tvrheh durgvi hvmvvsd ih tohiromjtoi. Zvgeerl super tos