Арьсыг гэрэлтүүлж, нөсөө толбо бүдгэрүүлэх төгс найрлага бол Арбутин гэдэгтэй арьс оношилгооны эмч нар санал нийлдэг. Арбутин гэдэг нь чухам юу вэ?
Арбутин гэдэг нь bearberry буюу баавгайн жимснээс гаргаж авсан меланин үйлвэрлэлтийг саармагжуулдаг молекулын нэгдлийг хэлдэг. Арбутин нь Витамин С, Kojic хүчил, Чихэр өвс (Licorice) гэх мэт найрлагууд шиг арьсыг цайруулагч, гэрэлтүүлэгч байгалийн найрлага бөгөөд зарим талаараа эдгээрээс ч давуу талтай байж болох юм.

Арьсан дээрх нөсөө толбо нь арьсны эсэнд үүсдэг “melanocytes” хэмээх пигментээс үүдэлтэй. Энэ нь нарны хэт ягаан туяа таны арьсанд шууд тусах үед идэвхждэг байна. Ийм л учраас наранд хэт удаан байхад сэвх болон нарны толбо үүсдэг байна. Харин Arbutin найрлага нь энэхүү пигментийг саармагжуулснаар арьсанд дээр үүсэх хар толбо болон нөсөө толбоноос үр дүнтэй хамгаалж чаддаг.

Арбутин найрлагын давуу талууд:
- Батганы сорви багасгах гайхалтай эмчилгээ болдог;
- Арбутинд агуулагдах нэгдлүүд нь бага багаар идэвхждэг учраас эмзэг арьстай хүмүүст ч тохиромжтой;
- Арьс өнгөө алдах болон нөсөө толбо үүсэхээс сэргийлдэг.

Арбутин найрлагыг та арьс арчилгаандаа нэмснээр:
- Нарны хэт ягаан туянаас хамгаална. Tyrosinase хэмээх нарны туягаар идэвхждэг нэгдлийг саармагжуулснаар арьсыг харлахаас сэргийлдэг.
- Арьсыг эмзэгшүүлдэггүй учраас БҮХ төрлийн арьсанд тохиромжтой. Зарим бусад төрлийн арьсыг гэрэлтүүлэх үйлчилгээтэй найрлага нь хуурайшуулах, эмзэгшүүлэх талтай байдаг бол арбутин илүү зөөлөн үйлчилгээтэй.
- Арьсны өнгийг жигдрүүлэхэд тустай. Меланин үйлвэрлэлтийг зогсоодог учраас нөсөө толбоноос урьдчилан сэргийлэх, бүдгэрүүлэхэд тустай.
- Бусад төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнтэй хавсарч хэрэглэхэд тохиромжтой.
- Сорвийг арилгахад тустай. Нөсөө толбоос гадна, батга гарсны дараах улаан, нил ягаан сорвийг арилгахад тустай байдаг.
- Арьсыг гэрэлтүүлдэг!
*Та арбутин найрлагыг шууд хэрэглэхийн өмнө Альфа болон Бета арбутиныг ялгаж сурах хэрэгтэй. Учир нь альфа арбутин нь бидний хүсээд байгаа эерэг үр дүнг авчирдаг бол бета арбутин нь илүү хямд хувилбар бөгөөд тогтворгүй байдаг учраас бетагаас татгалзах хэрэгтэй.
Альфа гэснээс та Арбутин найрлагыг AHA (Alpha Hydroxy Acid)-тай хэрэглэснээр илүү хурдан үр дүнг үзүүлдэг.
Cloud 9 зүгээс танд санал болгох бүтээгдэхүүн:

-
Glow Deep Serum: Rice + Arbutin44,900₮