D'ALBA

D’Alba хэмээх энэхүү брендийн бүх бүтээгдэхүүнд агуулагдах цагаан малтуу мөөг нь Италийн Piedmont мужийн Alba хэмээх бүс нутагт ургадаг бөгөөд байгалийн олон эрдсээр баялаг газар доорх алмаз гэдгээрээ тун алдартай. Италид байрлах Piedmont Alba нь UNESCO-гийн дэлхийн өвд бүртгэлтэй газруудын нэг бөгөөд зөвхөн хувийн зөвшөөрөлтэй талбай дээр эрүүл ахуйн шаардлага ханган хурааж авдаг. Ингэхдээ тусгай бэлтгэгдсэн үнэрч нохойг ашиглан 30-100см-ийн гүнд нуугдах газраас олдог байна. D’Alba брендийн бүтээгдэхүүнүүд байгалийн цэвэр орц найрлагаар бүх төрлийн арьсанд эрүүл хийгээд дээд зэрэглэлийн тансаг байдлаар хүргэдгээрээ онцлогтой.

dalba-first-spray-serum-550x550-min

D'ALBA

Тансаг үнэр амттай цагаан малтуу мөөг нь арьс арчилгаанд гайхалтай үр дүнтэй болох нь судалгааны ажил, клиникийн тестүүдээр олонтоо батлагдсан бөгөөд витамин C, витамин B12, эрдэс бодисууд, витаминаар баялаг цагаан малтуу мөөгний охь хүчирхэг антиоксидант ( чөлөөт радикалуудаас үүссэн гэмтлийг эмчлэх) шинж чанартай тул арьсны уян хатан чанарыг дэмжиж үрчлээнээс сэргийлээд зогсохгүй үрэвслийг намдаах, бактерийн эсрэг нөлөөтэй байдаг.
truffle+tocopherol=trufferol арьсанд гүний чийг болон уян хатан чанарыг өгдөг tocopherol-той нийлүүлж, тусгай trufferol гэх эрчимтэй чийг, тэжээл өгөх, эрдэс бодисоор баялаг, үрчлээний эсрэг үр дүн бүхий найрлагыг гаргаж авсан.

ЯАГААД ЦАЦДАГ СЕРУМ ГЭЖ?

100% байгалийн гаралтай, амьтан дээр туршилт хийгдээгүй, үр дүн бүхий орц найрлагыг санал болгохын зэрэгцээ арьс арчилгааны олон шат дарааллыг богиносгож, эрүүл ахуйн шаардлага хангасан, хэрэглэхэд хялбар бүтээгдэхүүн болгон цацдаг хэлбэрийн серумыг гаргаж ирсэн бөгөөд нарийн ширхэгтэй, нүүрний бүх хэсэгт хүрж чадахуйц цацлагатай тул ар бүтээгдэхүүнээ илүү хөгжүүлж, сайжруулахын төлөө хичээн ажилласаар байна.

DalDalba_first-spray-2ba_first-spray-1-min