Хүн орхоодойн тухай та энэ тэндгүй бишгүй л таарч, сонсож, магадгүй ууж, идэж хэрэглэж байсан нь лавтай. Хүн орхоодойг НТ 196 онд хэрэглэдэг байсан нь түүхэнд анх тэмдэглэгдсэн явдал нь түүнээс ч өмнө хэрэглэж эхэлснийг гэрчлэх юм. 16-р зууны эртний Жосеоны гүрний үеийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйд тооцогддог байсан Хванг Жиниийн (Hwang Jini) гоо сайхны нууц нь чухам энэхүү эмийн ургамалд байдаг гэсэн домог ч байдаг аж. Тэгвэл энэ удаа хүн орхоодой арьс арчилгаанд хэрхэн хэрэглэгддэг, юунд ашигтай тухай авч үзье!
Хүн хорхоодойг 1960 онд Солонгосын домогт Amore Pacific корпорацийн “Sulwhasoo” хэмээх брэндийн үүсгэн байгуулагч уламжлалт эмийн ургамлыг арьс арчилгааны бүтээгдэхүүнд оруулахыг зорьсон нь цаашлаад олон олон брэндүүд хүн орхоодойг ашиглах хаалгыг нээж өгчээ. Юуны түрүүнд хүн орхоодой гэж чухам юу вэ?
Хүн орхоодой хэмээх эмийн ургамал нь нэгэн төрлийн үндэс юм. Яг л модны үндэстэй төсөөт бөгөөд гаднаас нь харахад хүний дүрстэй ч төстэй харагддагийг бид мэднэ. Хүн орхоодой нь Ази тивд хэрэглэгддэг хамгийн түгээмэл бөгөөд нандин эмийн ургамалд тооцогддог бөгөөд хамгийн сайн чанартайг нь дунджаар 6 жилийн дараагаар хурааж авдаг байна. Учир нь энэ үед үр ашиг нь хамгийн гэж үздэг. Тус эмийн ургамал нь биеийн дархлааны системийг дэмжиж хоол унд хийгээд эмчилгээний бүтээгдэхүүнүүдэд түгээмэл ордог билээ. Хүн орхоодой арьс арчилгааны бүтээгдэхүүнд орохоор яг л үүнтэй нэгэн адилаар арьсны дархлааны системийг дэмждэг гэсэн үг. Яг яаж вэ гэж та бодож байна уу?
Таны арьс ямар ч төрлийнх бай, ямар ч онцлог асуудалтай бай хүн орхоодой нь таны арьсанд ямар нэг эерэг нөлөө үзүүлэх нь гарцаагүй юм. Учир нь хүн орхоодой арьсыг тэнцвэржүүлэх цэвэр байгалийн найрлага хэмээн тооцогддог. Хэрвээ та арьсны үрчлээнд санаа зовж байгаа бол энэхүү орц танд гайхалтай тохирно. Хүн орхоодой таны арьсны хамгийн нарийн цусны судасны эргэлтийг ч дэмжиж, коллагеныг дэмжинэ. Ингэснээр таны арьс өмнөхөөсөө илүү чангарна гэсэн үг. Түүгээр ч зогсохгүй хүн орхоодойн анти-оксидант чанар нь таны арьсыг чөлөөт радикал болон гадны орчны бохирдлоос үүссэн үрчлээс, арьсны хавдраас ч хүртэл сэргийлэх давуу талтай.
Харин таны арьс өнгөө алдсан мэт бол хүн орхоодой нь яг л өглөө сэрээд уудаг аяга кофе шиг таны арьсыг “эрчимжүүлж”, арьсыг гэрэлтүүлэх, өнгөн давхаргыг сэргээх үйлчилгээтэй. Тиймээс арьсны хар толбыг ч бүдгэрүүлнэ. Хэрвээ та эмзэг төрлийн арьстай бол хүн орхоодой нь улайлт болон хавагналтыг мөн бууруулах шидтэй л гэсэн үг.

BEAUTY OF JOSEON, Repair Serum: Ginseng + Snail mucin (Хүн орхоодойн агууламж 63% агуулсан)
Ийнхүү хүн орхоодойн давуу талуудыг жагсаан бичвээс:
- Арьс хөгширхөөс урьдчилан сэргийлдэг
- Антиоксидант чанартай тул чөлөөт радикалуудаас хамгаална.
- Арьсны эсийн насжилтыг уртасгадаг
- Арьсны уян хатан чадварыг дэмждэг
- Тослогыг тэнцвэржүүлдэг.
- Витамин B1, B2, B12 агуулдаг.
- Батганы эсрэг үйлчилгээтэй
- Хавагналт бууруулна
- Нүдний доорх харлалт, арьсны хар толбыг цайруулна
- Арьсыг гэрэлтүүлэх, өнгөн давхаргыг сэргээх үйлчилгээтэй гэх мэт олон давуу талууд бий.
Харин одоо нэг л асуулт үлдсэн нь та хүн орхоодойг арьс арчилгаандаа хэрэглэхэд бэлэн үү?
Эх сурвалж:
- refinery29.com “Underground sensation: We get to the root of the Ginseng craze”
- allure.com “Why you’re seeing Ginseng in so many Korean Skincare Products”
- wishtrend.com “Why do Koreans love Ginseng for Anti-aging”
- theklog.co “Why Ginseng is the natural ingredient your anti skin-aging routine is missing”
-
Ginseng Essence Water52,900₮
-
Repair Serum: Ginseng+ Snail Mucin44,900₮