Энэхүү маск нь ампул шиг өтгөн бүтэцтэй бөгөөд арьсыг дутагдсан чийгээр хангах, хус модны шүүсээр нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй юм.
Хус модны шүүс нь олон төрлийн ашигтай эрдэс бодис төдийгүй 17 төрлийн амин хүчил, витамин, тэжээл болон уураг зэргийг өөртөө агуулдаг байна. Түүнчлэн молекулын хэмжээ нь жижиг байдаг учраас арьсанд илүү хурдан шингэх чадвартай. Хус модны шүүсэнд витамин B3, B5, С болон ниацинамид зэрэг арьсанд нэн чухал, үр дүнтэй найрлагууд орсон байдаг. Хус модны шүүсийн давуу тал нь үүгээр ч зогсохгүйгээр амин хүчил, энзим, уураг болон антиоксидант зэрэг таны арьсны гадна давхаргыг бэхжүүлэх, гадаад орчны бохирдлоос хамгаалахад шаардлагатай ‘функцуудыг’ нэмэгдүүлж өгдөг.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
anuharchu –
Би энгийн/Хуурай арьстай боловч надад энэ маск хуурай арьсанд илүү тохиромжтой Soybean Nourishing Mask-аасаа ч илүү таалагдсан. Зун хэрэглэж үзсэн болохоор тэгсэн байж магадгүй. Энэ туршлагаасаа энгийн болон холимог арьстай хүмүүст таалагдах, арьсыг услахад тохиромжтой маск байна даа гэдэг бодолтой үлдсэн. Нүүрэн дээр тавихад тухтай, ашиглахад эвтэйхэн маск байлаа.
Энэ маскны тухай Instagram постоор хуваалцсан: https://www.instagram.com/p/CQgkxdBhRlL/
Энэ маск болон Round Lab брэндийн өөр 4 бүтээгдэхүүний тухай сэтгэгдлээ YouTube видео ч болгосон байгаа:
https://youtu.be/VC6uOsbNcCw
Anujin –
Toslog aristai ch yg uliral soligdoh uyer aimar huuraishdag havar hereglehed yg tohirch bsn, essence ni ayguu ih, hungun chiigshuuleed batga gargahgui bsn ni taalagdsan.
gantuul_89 –
Яг хайгаад байсан маск минь. Эссенз нь шингэхгүй зунгааралдаад байдаг масканд дургүй. Энэ маск ёстой гоё шингээд арьс зөөлрөөд чийгшил сайн өгдөг.
g.maaaaa1219 –
Ёстой дурлачихсаан🥰 Маскны багцанд хамт ирсэн байсан. Тавьсаны маргааш нөгөө будсаны дараа арзайдаг арьс минь бүр өндөгөө өндөг кк. Орой ирээд харахад яг хэвээрээ шүү. Нүүрээ цэвэрлэхэд улайдаг нүүр чинь цав цагаан ч байх шиг кк. Ямар маск тавьсанаа олох гээд бүр хогийн саваа ухаж үзлээ энэ маань байдаг шүү🤭 Дахиж авах гээд сууж байна. Хуурай эмзэг арьсанд бүр хайр байлаа👏