Уг тонерийн найрлагад орсон “Rhynchosia Volubilis” ургамал нь Солонгосын Жеонгсеон мужид ургадаг жижиг хар шош юм. Энэхүү ургамал нь эмийн ургамалд тооцогддог бөгөөд цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг байна. Харин арьс арчилгаанд арьсыг тайвшруулах, гадаад орчны нөлөөнөөс үүдэн гэмтсэн арьсыг сэргээн төлжүүлэх үйлчилгээ үзүүлдэг учир сүүлийн жилүүдэд өргөнөөр хэрэглэх болжээ. Мөн уг тонерт Керамидын өндөр агууламж агуулагдсан нь арьсанд тэжээлийг гайхалтай өгч чаддаг байна. Түүнчлэн Теоброма Какао үрийн ханд (Theobroma Cacao Seed Extract) агуулсан тул эсийн гэмтлээс хамгаалах антиоксидант шинж чанартай.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
khaliun.xh –
Хуурай арьсанд сайн тохирох тонер олж авсандаа сэтгэл хангалуун байна 💜
Усархаг шингэн, хөнгөн бүтэцтэй ч бусад усархаг тонеруудыг бодвол чийгшил маш сайн өгдөг санагдсан. Элдэв хурц үнэргүй, цагаан будааны шүүс шиг байдал нь их таалагдсан 🙌
Дахиж авахаар гоё бүтээгдэхүүн байналээ 🥰
anuharchu –
Би энгийн/Хуурай арьстай. Хуурай арьстай хүн жил тойроод, энгийн арьстай хүн халуун зунаас бусад үед арьсаа услах, тэжээл өгөх зорилгоор тонер болон эссензийн шатыг нэгтгэн энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхэд тохиромжтой (нэг ялангуяа хавар болон намар) санагдсан.
Энэ тонер болон Round Lab брэндийн өөр 4 бүтээгдэхүүний тухай сэтгэгдлээ YouTube видео ч болгосон байгаа:
https://youtu.be/VC6uOsbNcCw
arizaya0202 (verified owner) –
Энгийн хуурай арьстай хүнд гоё тохирно. Чийглэг, зөөлөн, булцгар болж байгаа мэдрэмж төрүүлдэг. 2 савыг хэрэглээд дуусгалаа. Ахиад хэрэглэсэн ч яахав. 😍
Буянжаргал Мөнхбаяр (verified owner) –
Би хуурай энгийн арьстай. Хавар буюу 3 сард аваад нилээн удаан хэрэглэсэн. Хавар намрын улиралд үнэхээр зохицсон гоё тонер байлаа.