Солонгосын Инже тосгоны дэх хус модны шүүс, Вита Гиaлуроны Хүчил гэх мэт гайхалтай орцоор бүтээгдсэн энэхүү тонер нь таны арьсыг гүн чийгшүүлнэ.
Инже хэмээх тосгон нь далайн түвшнээс дээш 800м оршдог бөгөөд тус өндөрлөг газрын 90% нь ой модоор бүрхэгдсэн байх ажээ. Энэ газарт ургадаг “Мөнгөн” хус мод хэмээн нэрийддэг модны сэнгэнэсэн, байгалийн сайхан мэдрэмжийг та уг тонероос мэдрэх болно.
Хус модны шүүс нь олон төрлийн ашигтай эрдэс бодис, 17 төрлийн амин хүчил, витамин, тэжээл болон уураг зэргийг өөртөө агуулдаг. Мөн молекулын хэмжээ нь жижиг байдаг учраас арьсанд илүү хурдан шингэх чадвартай байдаг. Арьсыг ер тослогтуулахгүйгээр чийгшүүлдэг.
Түүнчлэн найрлагадаа антиоксидант шинж чанартай Аскорбийн хүчил, арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй глицерин, гиалуроны хүчил болон тайвшруулах үйлчилгээтэй Пантенол, Dipotassium Glycyrrhizate зэрэг найрлага тус тус орсон.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
zayanizaya –
Заа ваав л даа. Халууны улиралд тослог арьстай хүмүүсийн өглөөний арьс арчилгаанд / оройд ч болно/ лайн.р нь хэрэглэхэд хайр шд. Хөнгөн хэрнээ маш гоё чийг өгдөш. Сэрүүү татаад халуун өдөр үнэхээр гоё байдаг шүү. Thank you cloudnine team
bunabold –
Арьсны онцлог: T zone тослог, холимог
30мл тэйгээс нь хэрэглэж үзлээ. Гоё хөнгөн чанарын тонер байнаа хурдан шингэж хөнгөн чийгшүүлж байсан тул давхарлаад л давхарлаад л дуртай нь аргагүй хэрэглэлээ. Томоос нь авчихмаар л санагдлаа ххэ
b_boloroo86 –
Ene yostoi huurhun chiigshuulchdeg toner bnle dee…kkk mini size-g hereglej bga,full size-r n avna gj bodcn… zarim haluun udur bol ene toneriinhee araas birch juice sunscreen turheed garad yvchhad yag saihan taarj bga
pmm17d788 –
Үнэхээр гоё тонер шүү. Түрхэхэд хүнд мэдрэмж төрдөггүй. Тэгсэн хэрнээ чийгшил сайн өгдөг. ❤️🥰
khulansumiya –
zunii ulirald yaag goy taarsan hungun toner tostoi ni hamt hereglevel yag goy taardag sanagdsan hemjee ih hirnee hymdhan djgui shu
Буянжаргал Мөнхбаяр –
Бүтцийн хувьд хэт усан биш, өтгөн ч биш байлаа. Түрхсний дараагаар арьс зөөлөн гулгамттай мэдрэгддэг. Олон дахин давхарласан ч хүнд санагддаггүй. Зуны улиралд хэрэглэж дуусгасан. Мэдээж үүргээ сайн гүйцэтгэсэн тонер.
moonzaya0804 –
oyutan suragchdad sanal bolgoh toner gwel yaltchgu roundlabiin toneruud. une bolomjiiin hymdhan tgsen mortloo hemjee ihte uchir udaan heregledg ni ystoi goy. sanhuugiin haraat hunii aris archilgaani buteegdhuun duusah dohno gdg ymar ih sanaa zownil, aidas, daramt mederdeg zuil bolhiig medhiinmu tanar T.T