Энэхүү шинэчлэгдсэн найрлагатай серум нь 30%-н магворт(mugwort)-н агууламж, пантенолын эзлэх хувь 2-5% болгож нэмснээр таны арьсыг цочроогч гадны хүчин зүйлсээс сайн хамгаалж, тайвшруулахын зэрэгцээ чийгшил өгөх байдлыг сайжруулснаараа онцлогтой.
Голлох орц найрлагууд:
Ногоон цай 50% – Жосеоны үеийн уламжлалт анагаах ухаанд ногоон цай нь хүний толгой болон нүдийг цэвэр тунгалаг байлгаж, энергийг цэвэрлэдэг хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Ногоон цайнд агуулагдах EGCG антиоксидант нь арьсанд сайтар тайвшралыг өгөхийн зэрэгцээ нарны хэт ягаан туяанд эмзэгшиж гэмтсэн арьсыг нөхөн төлжүүлнэ.
Mагворт 30% – Дорнын анагаах ухааны салбарт магворт нь маш чухал ургамлуудын нэгт тооцогддог бөгөөд хүний бодисын солилцоог хурдасгаж өгдөг чанараараа хоол, хүнсэнд хэрэглэх нь ч бий. Арьс арчилгааны бүтээгдэхүүнд орсноороо арьсыг тайвшруулан чийгээр хангах үүргийг гүйцэтгэдэг.
Пантенол (Витамин B5) 5% – Алдартай чийгшүүлэх найрлага болох пантенол нь арьсанд витамин В5 болон шингэдэг бөгөөд чийгийг арьсанд гүн нэвчүүлэн, чийг алдалтаас сэргийлж, арьсны чийгийг үр дүнтэй хадгалж, барьж өгдөг.
Эмзэгшиж улайсан арьсанд нэн тохиромжтой бөгөөд уг брендийн Centella Asiatica calming mask-тай хослуулж хэрэглэн, хурдан тайвшруулах үйлчилгээг авах боломжтой.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
nominerdenebatchimeg491 –
Travel set-h ni hereglj vzsn bvr best of best batgnda bolood emzgshchhsn arisnii mn ulailtg namdaaj taiwshruulj bsn
erkaundral306 –
батга ид гараад эмзэгшчихсэн байх үедээ судалж байгаад авч байсан эхэндээ нээх үр дүнгүй санагдаж байсан ч 1 сар тууштай хэрэглэтэл арьсны улаалт эмзэгшилт илт багассан. Над арьс нь эмзэгшчихсэн өсвөр насныханд хамгийн сайн тайвшруулах serum бол яалтачгүй энэ serum (би өөрөө нэлээн тослог арьстай)
elainevi331 –
Холимог эмзэг арьстай. Байн байн эмзэгших гээд хацар хэсгээр улайсан үед хэрэглэхэд дороо улайлт багасчихдаг. Шингэвтэр хөнгөхөн бүтэцтэй болохоор арьс тослогтоно гэж айх зүйлгүй чийгшил ч өгчихнө ^^
dagvabazar.minaa –
эмзэг улаймтгай миний арьсанд маш сайн тохирсон . Улайж халуу оргисон үед тайвшруулж өнгийг сэргээж байсан . Дахиж заавал авна.
nammuunn –
Shingen butetstei bolhr ch umuu neeh ur duntei sanagdaagui
tmuulen.1213 –
Шинэгэн бүтэцтэй болохоор хурдан шингээд арьсанд хүнд мэдрэмж төрүүлэхгүй бас эмзэгшиж улайсан үед хурдан сайн тайвшруулж чаддаг санагдсан.
Ariunzaya –
Himiin guujuulagch, c vitamin, retinol hereglesnii araas hereglej heregleh uyed aris sain taivshruulahaas gadna sn chiigshuulj bsan shu.
Cat –
Batga garaad emzegsheed bgaa uyd bol dajgui sanagdsan ghde butets ni joohn utgun busdaar bol dajgui shu
Cat –
dajgui sanagdsan ghde butets ni joohn utgun sanagdsan busdaar bol dajgui shu