Энэхүү чийгшүүлэх тосны найрлагад сика, пантенол орсон тул гэмтэлтэй арьсыг тайвшруулахаас гадна чийгээр маш сайн хангаж, эрүүл толигор арьсыг бий болгоно.
Голлох орц:
- Сентелла азиатика: 21 хоног үндэслэсэн залуу сентелла нь 4 дахин илүү үр дүнтэйгээр үрэвсэл, улайлтыг намжааж, гэмтсэн арьсыг эдгээж нөхөн сэргээдэг.
- Пантенол – Пантенол нь арьсанд шингэмэгцээ витамин В5 болж хувиран арьсны чийгэн бүрхүүлийг бэхжүүлж өгдөг орц юм.
Бусад орц:
- Adenosine – Aрьсны өнгөн давхаргад байдаг эсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэн, коллагений үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүрэгтэй.
- 3 төрлийн ашигтай бактери– Lactobacillus Ferment Lysate, Lactococcus Ferment Lysate, Bifida ferment lysate гэх 3 төрлийн ашигтай бактери орсон тул арьсыг хэрэгтэй уураг, эрдсээр хангаж эрүүл чийглэг, уян хатан болгож өгнө.
- Beta-Glucan – Төрөл бүрийн мөөг, ургамал, замаг, мөөгөнцөр эсвэл овьёос зэргээс гаргаж авдаг полисахарид юм. Бета Глюкан нь чийгийн хамгаалалтыг сайжруулж, арьсны бактерийн эсрэг дархлааг дэмждэг. Мөн коллагены үйлдвэржилт, эсийн шинэчлэлийг дэмждэг учраас арьсыг уян хатан, залуу, чанга болгодог.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.