BE PLAIN

Cicaful Ampoule II

(3 сэтгэгдэл)

52,90062,900

Хэмжээ: 50мл

Сентелла Азиатика болон чийгшүүлэгч олон үйлдэлт найрлагуудыг өөртөө багтаасан энэхүү ампуль нь арьсыг маш сайн тайвшруулж, чийгшүүлэхээс гадна арьсны антиоксидант чанарыг нэмэгдүүлж, арьсанд маш хурдан шингэж өгдөг.

Цуцлах

629 хүртэлх оноог цуглуулаарай.

Тайлбар

Beplain брэндийн хамгийн эрэлт ихтэй ампулийг дахин сайжруулсан энэхүү ампуль нь арьсанд хамгийн ашиг тустай 20 нэр төрлийн орц найрлагыг багтаасны 81.44%-ийг Сентелла Азиатика эзэлдэг бөгөөд Madecassoside-тай хамтдаа арьсыг сайтар тайвшруулж өгдөг. Мөн бага молекулын хэмжээтэй Гиалуроны хүчил болон Глицерин агуулсан учраас арьсанд чийгшил өгч, чийгийг хадгалахад тустай. Арьсанд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй нь лабораторийн судалгаагаар батлагдсан тул эмзэг, цочромтгой, батгатай арьсанд ч мөн тохиромжтой.

** Найрлагадаа Lactobacillus/Rice Ferment буюу пробиотик орцтой учраас зарим хүний арьсны микробиомд тохирохгүй байх боломжтой.

🏆 Хүртсэн шагналууд:

  • Hwahae Beauty Awards-ийн 2020 оны Beauty/Ampoule/Serum ангилалд 2-р байранд шалгарсан.

🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.

Найрлага

Centella Asiatica Extract, Glycerin, Methyl Gluceth-20, Polyglycerin-3, Pentylene Glycol, Anthemis Nobilis (Chamomile) Flower Extract, Sodium Hyaluronate, Saccharomyces Ferment Filtrate, Lactobacillus/​Rice Ferment, Acrylates/​C10-30 Alkyl Acrylate Crosspolymer, Tromethamine, Xanthan Gum, 1,2-Hexanediol, Ethylhexylglycerin

Хэрэглэх заавар

Нүүрээ угааж, цэвэрлээд тонер түрхэж арьсаа бэлтгэсний дараа хэдэн дуслыг авч, арьсандаа товшиж шингээж өгнө. Өглөө, оройд хэрэглэнэ.

Сэтгэгдэл (3)

Cicaful Ampoule II-д 3 сэтгэгдэл бичсэн байна

  1. Гүзээлзгэнэ

    Тослог арьстай тэгсэн хэрнээ сайн чийгшил өгч, эмзэгшил дарах бүтээгдэхүүн хайж байгаа бол энэ бүтээгдэхүүн тохиромжтой. Энэ ampoule-ийг өглөө оройд байнга хэрэглэхэд бол арьс тослогтоогүй, нэмж батга ч гараагүй. Эмзэгшилт бол нэлээн сайн дарагдсан. Миний хувьд том байсан бол гэж л хамгийн их хүссэндээ😂
    Тослог хэрнээ хуурайшчихсан, янз бүрийн тохирохгүй бүт хэрэглээд эмзэг арьстай болчихсон бол заавал хэрэглээд үзээрэй🥰

  2. Degi

    Neg uguulbereer bl arisiig tani awrah ampoule shuu l gemeer bnda uneher sain taiwshruulj chiigshuulj emzegshil dardag. Hereglej bsan hmgiin goy ampoule bsan. Batga ih garaad uruwsuulsen bga bl eniig hrglerei gj zuwluh baina :))

  3. badmaarag14

    love

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн