Уг зовхины тосны 70% нь чийгшүүлэх найрлагуудаас бүрдсэн, наалдамхай тухгүй мэдрэмж өгөхгүйгээр арьсыг сэргээж чийгшүүлнэ.
Массажны зориулалттай метал бөмбөлгөн түрхэгчтэйгээр хийгдсэнээрээ эрүүл ахуйн хувьд цэвэрхэн, аюулгүй бөгөөд арьсыг хөргөж сэрүүцүүлэх тул нүдний доорх хаванг буулгахад тусална.
5 төрлийн пептид, ниасинамид, аденозин агуулснаар арьсны уян хатан байдлыг дэмжин, зовхи орчмын арьсыг цайруулж, хөгшрөлтийн шинж тэмдгийг бууруулан үрчлээг багасгана.
3 төрлийн ургамлын ханд (Rosemary, Hibiscus, Rooibos) агуулсан тул арьсыг тайвшруулах үйлчилгээг мөн үзүүлнэ. Хөнгөн бүтэцтэй, цагаан шаргал өнгөтэй, цэцэгсийн зөөлөн үнэртэй.
Клиникийн судалгааны үр дүн: 4 долоо хоногийн туршид хэрэглэсний дараа зовхины үрчлээ багасаж, арьсны нягтаршил сайжирч чангалагдсан үр дүн гарсан байна.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.