Уг тайвшруулах гелэнд Houttuynia Cordata буюу хамелеон ургамлын ханд 50% агуулагдаж байгаа бөгөөд Houttuynia Cordata хэмээх энэхүү өвөрмөц ургамал нь Солонгос болон Япон улсаас гаралтай, эрт үеэс арьсыг хоргүйжүүлж, арьсны үрэвслийг намжааж, арьсыг гадны нөлөөллөөс хамгаалах чадвартай нь батлагдсан тун ч алдартай найрлага юм. Тиймээс сүүлийн үед эмнэлэг төдийгүй арьс арчилгааны салбарт түлхүү хэрэглэгдэж байгаа. Уг найрлагыг гаргаж авахдаа Cold Decoction буюу хүйтэн аргаар олон цагийн турш бага хэмээр гаргаж авдаг. Энэ нь тухайн ургамлын чанарыг алдагдуулахгүйгээр гаргаж авдаг хамгийн сүүлийн үеийн арга техник юм.
Уг гел нь найрлагадаа:
Hyalocta complex буюу 8 төрлийн гиалуроны хүчил: Хэмжээний хувьд өөр 8 төрлийн гиалуроны хүчил агуулсан тул арьсны гүнээс гадаргуу хүртэл бүрэн хүрч, чийгшүүлж, тайвшруулах үйлчилгээтэй учир хамгийн хурдан хугацаанд арьсаа тайвшруулахыг хүссэн хүн бүрийн гар дор байх бүтээгдэхүүний нэг юм. Уг нэгдэлд Sodium Hyaluronate (арьсыг таталдах, хуурайших, үрчлээ тод харагдахаас сэргийлдэг), Hyaluronic acid (арьсыг гүн чийгшүүлдэг), Sodium acetylated hyaluronate (арьсыг чийгшлээр бүрэн хангаж, арьсны бэхжүүлэх ханыг нөхөн сэргээж, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ), Hydrolyzed hyaluronic acid (арьсанд гүн нэвтэрч чадахаар гиалуроны хүчлийг жижиг хэмжээнд хуваасан), Potassium hyaluronate (холцруутсан, хуурайшсан арьсыг чийгшүүлнэ), Sodium hyaluronate crosspolymer (арьсны гадаргуун дээрх чийгшлийг хадгална), Hydrolyzed sodium hyaluronate (хялгасан үрчлээ багасгаж, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ), Hydroxypropyltrimonium hyaluronate (хүчтэй чийгшүүлэгч) тус тус багтсан.
Green Calming Complex:Уг нэгдэл нь дотроо Centella asiatica (арьсыг тайвшруулахаас гадна цусны эргэлтийг сайжруулж, коллаген үйлдвэрлэлтийг дэмжиж, шинэ эс үүсэхэд гол түлхэц болдог), Portulaca oleracea, Madecassoside (алдарт Сентелла Азиатикагийн гол идэвхт нэгдлийн нэг бөгөөд шарх эдгээж, арьсыг зөөллөх болон антиоксидант /хоргүйжүүлэх, арьсны эсийн гэмтлийг зогсоох/ шинж чанарыг өөртөө агуулдаг), Asiaticoside (Сентелла Азиатикагийн гол идэвхт нэгдлийн нэг бөгөөд үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлдэг) арьсны үрэвсэл намжааж, арьсыг тайвшруулна.
Calming Gel TIPS:
– Layering: Өдөр тутмын арьс арчилгаандаа нэмэлтээр хэрэглэж болно
– Sleeping pack: Унтлагын маскаар хэрэглэж болно
– For body: Зөвхөн нүүр гэлтгүй, хэрэв таны биеийн арьс наранд түлэгдсэн бол тайвшруулах зорилготойгоо хэрэглэж болно
– Soothing mask: Тайвшруулах маскаар мөн хэрэглэж болно
All Natural брэнд нь Солонгосын анхны CLEAN брэнд бөгөөд бүх бүтээгдэхүүн нь EWG аюулгүйн зэрэгтэй. Түүнчлэн Hwahae платформын хорт 20 найрлагаас ангид орц найрлагатай брэнд юм.
☘️ Үүнээс гадна бүтээгдэхүүнд орсон ургамлын хандаа зөвхөн брэндийнхээ гэрээт органик фермд ургуулан, өөрийн лабораторидоо гарган авдаг учраас орц найрлагын органик байдалд 100% баталгаа өгч чаддаг.
🌿 Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
[/vc_column_text][/vc_column][/vc_row]
Ариука –
Арьс нэг барзайгаад тос ялгаруулаад нэг сонин болчихсон байдаг даа , тэгсэн хэрнээ хуурайшаад. Яг тэр үеийн л холли грайл. сайн шингэдэг зунгааралддаггүй яг миний зуны сонголт . заримдаа бас хангалттай чийг түгжихгүй байж магадгүй тэр үедээ onething jojoba oil нэмээд түрхээд өгөөрэй амжилт♡
munkhsaruul.saruul –
Батгатай, улайлттай арьсны аврагч байна лээ. Сайн тайвшруулдаг. Өглөө оройгүй хэрэглэж байна.
eisea (verified owner) –
Shingets, chiigshuulelt bol super.
Haneul –
U