Энэхүү чийгшүүлэх тос нь арьсны давхарга руу гүн нэвтрэн орох чадалтай бөгөөд 8 төрлийн гиалуроны хүчил болон squalane нь арьсыг гүн чийгшүүлэн чийг алдалтаас сэргийлнэ.
- 48 цагийн турш чийгээ хадгална
- Халуунаас болсон арьсны эмзэгшлийг 10.32% бууруулна
- Арьсны гүний чийгшлийг 4.26% нэмнэ
- Арьсны температурыг -3.4 градусаар бууруулна
Голлох орц:
- Squalene – Бидний арьс байгалиасаа squalene хэмээх тосыг үйлдвэрлэдэг ч нас ахихын хэрээр үйлдвэржилт буурдаг. Тиймээс чидун жимс, дал мод зэргээс гарган авдаг ургамлын гаралтай squalane-ийг арьс арчилгааны бүтээгдэхүүнд өргөн ашигладаг болжээ. Squalane нь бидний арьсанд өөрийн мэт шингэж, зөөлрүүлж, чийгийг хадгалан, хамгаалах ханыг бэхжүүлдэг. Хэдийгээр тослог найрлага боловч нүх сүв бөглөдөггүй учраас батга гарамтгай арьсанд ч хэрэглэх боломжтой.
- Гиалуроны хүчил – Бидний арьсанд байгалиасаа байдаг humectant (чийг татагч) бөгөөд өөрөөсөө 1000 дахин их жинтэй усыг татаж чаддаг. Жижиг молекултай нь гүний давхаргад нэвтэрч үрчлээнээс сэргийлж, гүний чийгшил өгдөг.
Бусад орц:
- Adenosine – Aрьсны өнгөн давхаргад байдаг эсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэн, коллагены үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүрэгтэй.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.