Энэхүү бэлгийн багцад:
Kombu Balancing Ampoule Toner (150ml)
Нүүрээ угаасны дараа арьсыг сайтар тайвшруулж, алдагдсан чийгийг нөхөх зорилготой эмзэг арьсанд ч тохирох ампул, тонер хоёрыг нийлүүлсэн энэхүү бүтээгдэхүүн нь арьсыг жигд гадаргуутай болгож, чийгээр хангана. Мөн онцгой сетэд нимгэн хөвөн багтсан бөгөөд ингэснээр бүтээгдэхүүнээ хөвөнд шингээж маск болгон ашиглах боломжтой.
Kombu Jelly Oil Cleanser(10ml)
Нэг дор арьсны бохирдол, нүүрний будаг, нарны тос болон тоосыг хайлуулан цэвэрлэх “Желе – Тос – Сүү” буюу гурван үет бүтэцтэй цэвэрлэгч.
Kombu Hydrating Daily Cleanser(10ml)
Ногоон цай болон ургамлын гаралтай орц найрлагатай арьсыг цочроохгүйгээр цэвэрлэх өдөр тутмын зөөлөн гелэн цэвэрлэгч.
Vita Drop Serum (8.5ml)
Олон талын үйлчилгээтэй энэхүү серум нь арьсны өнгө болон гадаргууг нэгэн жигд болгож, гэрэлтсэн, чийгтэй арьсыг бүтээнэ.Бүх арьсанд тохирох ч өнгөө алдсан, нөсөө толботой арьсанд бүр тохиромжтой. Бусад С витаминтай серум шиг наалдамхай биш тул танд илүү тав тухтай мэдрэмжийг өгнө.
Chaga Collagen Charging Serum (8.5ml)
Уян хатан чанар болон өнгөө алдаж гунадсан арьсыг сэргээж, чийгшүүлэх орцоор баяжуулсан серум.
Rosemary AHA Night Serum (8.5ml)
9% АНА (лактик асид) болон 7% розмарины навчийн ханд агуулсан гуужуулагч серум.
Kombu Barrier Ampoule (8.5ml)
Арьсны хамгаалах ханыг бэхжүүлэх, чийгшүүлж тайвшруулан арьсны жигд бус гадаргууг толийлгох болон өнгөө алдсан арьсыг сэргээх үйлчилгээ үзүүлнэ.
KAINE Snow Glove
Энэхүү багцад зориулан тусгайлан хийлгэсэн гоёмсог цасан бөмбөлөг.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.