БНСУ-ын Yangyang нутагт ургадаг мөнх ногоон нарс модуудын улирал солигдоход унагаах навчсыг ашиглан модоо гэмтээлгүйгээр бүтээсэн энэхүү Pine Cica цувралын угаагч нь нүх сүв болгон дахь бохирдлыг сайтар цэвэрлэнэ.
Pine Cica Activer буюу нарс модны навчийн ханд, ургамлын глико-уураг болон 5 төрлийн Сентэлла ургамлын хандууд агуулагдсан тул гадаад орчны нөлөөнөөс болж гэмтсэн, эмзэгшсэн арьсыг эмчилж, нөхөн сэргээх хурдыг нь хурдасгана.
ACZERO буюу арьсны себум, нүхжилтийг багасгагч брэндийн патенттай орц орсон тул арьсны өнгө ба гадаргууг жигдэлнэ.
Pine Tree буюу нарс мод нь антиоксидант чанар өндөртэй ба хүнсний бүтээгдэхүүнээр түгээмэл ашиглагддаг. Биеийн архаг үрэвсэл болон зүрх, судасны өвчлөлд үр дүнтэй байдаг хэмээн Солонгосын уламжлалт анагаах ухаанд тэмдэглэгдсэн байдаг. Харин арьс арчилгаанд ашиглагдахдаа арьсны уян хатан байдлыг нэмж, эмзэгшилт дарж тайвшруулан хөгшрөлтийн эсрэг үр дүн үзүүлэх ба үрэвсэл, бактерийн эсрэг ч мөн адил өндөр чадамжтай байдаг.
Найрлагадаа мөн BHA ба LHA буюу хүчлийн гуужуулагч орц бага хувиар орсон тул маш хөнгөн гуужуулж, нүх сүв бөглөрөхөөс сэргийлнэ. Уг хоёр орц нь хялгасан үрчлээ, нөсөө толбыг бүдгэрүүлэх нэмэлт үйлчилгээтэй байдаг.
Hydrolyzed Hyaluronic Acid буюу энгийн гиалуроны хүчлийг жижиг хэмжээтэй болгон тасалсан хувилбар нь агуулагдсан тул арьсанд шингэж орох өндөр чадамжтай. Үүний нөлөөгөөр арьсны гүнд чийг хүргэж, арьсыг зөөлөн булбарай болгоно.
Нэмэлт үнэр, өнгө оруулагчгүй ба бүх төрлийн арьсанд тохирох ч тэр тусмаа эмзэг болон эмзэгшсэн арьсанд нэн тохиромжтой.
badamoyun788 –
Pine calming cleanser best цэвэрлэгч нарын нэг, элдэв янзын үнэргүй, хэрэглээд 7 хонож байна гарсан хөндүүрэй батганууд өвчин алга болоод жижгэрч хатдаг , ampoul-тай гь цуг хэрэглэж байгаа үйлчилгээ үр дүн нь мэдрэгдэж байгаа 😊🥳
Dulguun –
Mash goy zuulhun batga garamtgai arisand
Civa –
Huurai engiin aristai hun bwl bitgii awarai l gj zowloy yahaa mdhgui l bn odoo neg tiim zungaraldsan hachin bolgodog ugasnii daraa
jenya (verified owner) –
гуйжуулагч хэрэглэсэн үедээ энэ цэвэрлэгчээ хэрэглэдэг дараа нь арьс гоё soft байдаг
Khaliun –
This cleanser is not for dry/sensitive skin. But if you have oily/acne prone skin, it may show many benefits like reducing oil production, cleansing pores deeply etc.
Лили –
Combination/sensitive төрлийн арьстай хүнд тохиромжгүй санагдлаа. Угаасны дараа савангийн үнэр нь сайн арилахгүй бас арьс их сонин зунгааралдсан мэдрэмжтэй үлдээсэн. Хэд хэдэн удаа туршиж үзсэн ч болохгүй байгаа болохоор ашиглах аргагүй болсоон 🙁