Энэхүү серум нь арьсанд харшил өгдөггүй гүн чийгшүүлэгч серум бөгөөд арьсанд удаан хугацаанд хадгалагдаж чадах чийгшлийг өгч, хялгасан үрчлээг багасгаж, арьсны өнгийг жигд болгодог. Найрлагадаа Гиалуроны хүчил болон антиоксидант E витаминыг агуулсан учир арьсыг цайруулж, толигор гэрэлтсэн болгодог. Энэхүү серум нь хөгшрөлт явагдаж буй арьсыг нөхөн төлжүүлж, арьсны өнгийг сэргээдэг. Найрлагадаа дараах нэгдлүүдийг агуулсан. Үүнд,
- “Aqua Cell Activator” нь гиалуроны хүчил, trehalose (байгалийн элсэн чихэр-арьс чийгшлээ хадгалах чадварыг нэмэгдүүлдэг) болон E витаминыг агуулсан учир арьсыг гүн чийгшүүлж, бат бөх болгодог.
- Niacinamide агуулсан тул арьсны өнгийг жигд болгож, хялгасан үрчлээг тэнийлгэж, суларсан арьсыг чангалахад тустай.
- Коллагены жижиг уураг болон идэвхтэй молекул болох пептид агуулсан учир хөгшрөлтийн эсрэг чухал үүрэг гүйцэтгэдэг.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
bunabold –
Арьсны төрөл: холимог.
Энэ серумний хувьд түрхсэний дараа арьсанд хурдан шингэж, чийгшил ч дажгүй өгч байсан.Холимог арьстай хүнд байхад илүүдэхгүй серум гэж бодож байна.
sl_3636 –
Зөөлөн бүтэцтэй, харьцангуй шингэн. Гелэн хэлбэртэй болохоор хуурай, эмзэг арьсанд гоё тохирох юм шиг санагдсан.
だりあ –
Би хуурай эмзэг арьстай. Түрхэхэд эмэгшүүлээд байхгүй гэхдээ бүр аймр гоё болгоод байгаа ч юм байхгүй байсан. Энгийн серум санагдсан. Түрхээд нэхх удахгүй шингээд байгаа шинж чанар нь таалагдсан.
anudari9302 –
best
Сараа –
Emzeg xuupai apistai ene serum mash sn gvnii chiig ugj bsn shv mash ix taalagdsan 😍
tsoggerel06 –
Хамгийн гоё мэдрэмж төрүүлсэн серум энэ байлаа. Чийн бол сайн өгдөг.Усан суурьтай, холимог арьсанд бол хайр юм бнаа 😇😇😇