Энэхүү эссэнс нь арьсыг чийгшүүлж, залуу, өнгөлөг харагдуулахад тусалдаг. Хөгшрөлтийн эсрэг мөн арьсны хамгаалах чадварыг нөхөн сэргээх энэхүү нэгдэл нь гиалуроны хүчлээр арьсыг чийгшүүлэхээс гадна антиоксидантууд агуулсан учир чөлөөт радикалыг саармагжуулж, арьсыг гадны хүчин зүйлсээс сайтар хамгаалдаг.
Голлох орц найрлагууд:
Barrier Repair Complex™
Rovectin брэндийн патенттай уг нэгдэл нь арьсaнд байх ёстой чийгшлийг нөхөн сэргээхээс гадна чийгшил алдахаас сэргийлж, хамгаалалтын давхарга үүсгэдэг. Энэхүү нэгдэл нь тус бүр өөр хэмжээтэй 7 төрлийн гиалуроны хүчил агуулсан учир арьсны гүн рүү нэвчиж чийгшил өгч, арьсны гадаргууг сайтар чийгшүүлдэг.
Niacinamide (B3 Витамин) – арьсны өнгийг жигд болгож, хялгасан үрчлээ болон нүхжилтийг багасгахад тусалдаг.
Папаяа жимсний ханд – арьсны шингээх чадварыг нэмэгдүүлж, арьсыг маш зөөлнөөр гуужуулах үйлчилгээтэй.
Caffeine – нүүрний хаванг мөн бууруулдаг.
Пантенол (B5 Витамин) – чийгшлийг нэмэгдүүлж, үрэвслийг намдааж, шархыг эдгээхэд тустай.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
usign182 –
ene buteegdehuuniig heregleed 2sar garan boloh gej baigaam bn. Utgun butetstei bolohoor ih uddag ym bnlee.Arisand neeh goy taatai hungun medremj turuulj baisan. Hergelsnii daraa aris gulchiiguud ih goy zuulhun boldog ym bnlee ih taaladgaj baigaa
enkhjnn.b –
minii aris huurai holimog nuhjilttei, ene buteegdehuuniig tosniih ni hamt hereglej baigaa. anh hereglesnii daraa joohn naaldamhai medremj turuulj baisan ch uneheer sain chiigshuulj baisan shv, shingeh hurtlee joohn naaldmhai sanagdj magadgui ch shingesnii daraagaar ymr ch asuudalgui baisan. Toslog aristai humuusin huvid dulaanii ulirald arai hund sanagdaj magadgui. Baga zereg unetei sanagdaj baisn ch uneheer udaan heregleheer ym bnlee. neg turehed 4-5 dusal baihd l hangalttai. HYPOALLERGENIC buyu harshiltai arisnd hereglej bolohoor zaalttai uchraas emzeg harshilamtgai aristai humuus ch heregelehd aih zuilgui shv. medeej tostoi ni hamt hereglevel iluu sain chiigshel ogch, ur duntei baina shv
Энхриймаа Галцог –
Би холимиг арьстай. Цагаан, сүүн өнгөтэй lotion, mist, toner хэрэглэхээр хүндүүртэй батга гараад байдаг. Харин энийг хэрэглэхээр батга гардаггүй маш сайн чийгшүүлж өгдөг. Нойлын өрөөндөө юм уу сэрүүхэн газар байлгаж байгаад түрхэхээр нүүрний улайсан нь намдаад бас давхар cooling effect үзүүлдэг.
だりあ –
Миний арьс их эмзэг хуурай энэ бүтээгдэхүүнийг сэрумтэй нь хамт хэргэлдэг. Энгийн үед хэрэглэх үед зүйгээр өтгөн тийм лосион тонер 2ийг нийлүүлээд mix хийсэн юм шиг. Гэхдээ яг арьс эмзэгшээд бүр халууцаад хорсоод байгаа үед хэрэглээд дэмий Doko toner нь илүү санагдсан. Яг эмзэгшсэн үед нь doko- гоо түрхээд араас нь лотионын түрхээд унтахад тайвшраад босоод ирнэ шүү дээ
nara (verified owner) –
Arisand neleen naaldamhai medremj turuuldeg. Utgun bolohoor 100ml ch gsn haritsangui udaan geregleh yum shig bna. Davuu tal ni arisand yamar neg surug nuluu uzuuldeggui. Gehdee eyreg nuluu ni ch bas neg ih bish, engiin l neg chiigshuulegch shig sanagdlaa.
coeloo –
ystoi goy essence
-utgun
-tonertoigoo tsug bolhoor mungu hemnesen
-zun holimog toslog arisand tohiromjgui
doogii –
mash sain chiigshuuldeg goy buteegdehuun! emzeg, huurai aristai hund goy tohirson
enkhjargaljagar –
Het emzeg huurai arisnd mn mash sn tohirdg toner lotion. 2dh sawaa hrglj bna 💚
shangela96 –
Het huurai arisand mash tohiromjtoi bsn, mash sain chiigshil ugsun
bayarma_mon –
Энэ өтгөн essence toner 2 нийлүүлсэн бүтэцтэй. Нүүрээ нойтон байхад нь түрхэхгүй бол шингэхгүй наалдаад байдаг. Чийгшил дунд зэрэг. Эмзэг арьсанд бага зэрэг улайлгаж бсан. Бага ордог тул маш удаан хэрэглэгддэг.
Сувдаа –
Давхарлаад хэрэглэглээд л баймаар маш гоё хөнгөн бүтэцтэй эссенс хуурай арьсьай хүнд нилээн олон давхарлаж байж өөр нэмэлт зүйлстэй хэрэглэж байж хангалттай санагдахаар зуны улирал тохиромжтой санагдсан
sky_1228 –
Шингэн, шууд шингэдэг тонерт дуртай надад бол таалагдаагүй. Хэт өтгөн, зууралдсан наалдахай мэдрэмж төрүүлдэг. Эхлээд шингэн тонер түрхээд энийг араас нь эссэнзний шатанд хэрэглэвэл тохиромжтой санагдсан.
Enkhbolor –
Huurai aristai bolohoor uneheer goe tohirdog buteegdehuun min chiig mash sain ugdug bas utgun butetstei uchir udaan hereglegddeg hereglesnii daraa chiigleg, toligor medremj awdag 😍
Tuulaach –
Миний хамгийн хайртай бүтээгдэхүүн🩵 Хуурай арьсыг бол үнэхээр усалдаг бүтээгдэхүүн. Түрхэхэд арьс маань тайвширч үнэхээр гоё болдог. Нүүр будалтын доор, арьчилгааны доор аль алинд нь хэрэглэхэд үнэхээр тохиромжтой гоё LOTION.🌊
equnuunaa447 –
Арьс арчилгаанд заавал байх ёстой. Аваад харамсахгүй бтээгдэхүүний нэг. Оройн арьс арьчилгааны шатанд хэрэглэхэд их зүгээр.
winonabatt (verified owner) –
Зөвлөгөө авсан цагаасаа 2 ч савыг дуусгасан 🌱