Triple Vita Activer™ буюу чацарганы ус, витамин Ц дайвар болон чацарганы хандуудын нийлбэр 71%-г эзлэх бөгөөд эмзэг арьсыг цочроохгүйгээр нөсөө толбыг бүдэгрүүлнэ. Энэхүү найрлага нь Round Lab брэндийн онцгой патентлагдсан найрлага юм.
Голлох орц:
- Hippophae Rhamnoides Fruit Extract 71% – Солонгосын Ёнвол-гун, Канвондо-д ургадаг чацарганаас гаргаж авсан ханд бөгөөд нарны тусгал их тусдаг бүс нутгийн жимс учраас олон төрлийн витаминаар баялаг юм. Ялангуяа витамин ц-ээр баялаг тул нөсөө толбыг бүдэгрүүлэхэд нэн тустай.
- 3-O-Ethyl Ascorbic Acid – Витамин Ц-н дайвар бөгөөд илүү тогтвортой арьсыг бага цочроох төрөл учраас эмзэг арьсанд зөөлөн найрлага юм. Үндсэн витамин Ц-н үйлчилгээ болох үрчлээг багасгах, арьсыг цайруулж, нөсөө толбыг бүдгэрүүлэх, агаарын бохирдлоос арьсыг хамгаалах үйлчилгээг үзүүлнэ.
- Niacinamide 5% – Витамин В3-ын нэг хэлбэр бөгөөд өргөссөн нүхийг баргасгах, арьсны гадаргууг өнгөлөг цайвар болгох, хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдтэй тэмцэх үйлчилгээтэй.
Бусад орц:
- Tranexamic Acid – Меланин үйлдвэрлэлийг идэвхжүүлдэг үрэвслийн замд очин нөсөө толбо бүдэгрүүлэх болон жигд бус арьсыг жигдлэх найрлага бөгөөд давхар тайвшруулна.
- Glutathione – Арьсыг гэмтээдэг чөлөөт радикалуудын эсрэг үйлчилгээтэй хүчтэй антиоксидант бөгөөд арьсны өнгийг сэргээх найрлага юм.
- Bisabolol – Балжингарав цэцгээс гаргаж авдаг арьсыг тайвшруулах болон үрэвслээс сэргийлэх үйлчилгээтэй.
urnaa024 –
estoi huurhun ungulug bagts. serumtei ni hamt gargaj ired hereglsen chin huuhdiin com shig yum turheed gesen sh dee tos ni d bol uneheer setgel hangalun bga