Triple Vita Activer™ буюу чацарганы ус, витамин Ц дайвар болон чацарганы хандуудын нийлбэр 73%-г эзлэх бөгөөд арьсыг цочроохгүйгээр нөсөө толбыг бүдэгрүүлнэ. Энэхүү найрлага нь Round Lab брэндийн онцгой патентлагдсан найрлага юм. Мөн LHA PHA гуужуулагч маш бага хэмжээгээр орсон учраас хөнгөн гуужуулж гэрэлтсэн арьсыг бий болгоно.
Голлох орц:
- Hippophae Rhamnoides Fruit Extract – Солонгосын Ёнвол-гун, Канвондо-д ургадаг чацарганаас гаргаж авсан ханд бөгөөд нарны тусгал их тусдаг бүс нутгийн жимс учраас олон төрлийн витаминаар баялаг юм. Ялангуяа витамин ц-ээр баялаг тул нөсөө толбыг бүдэгрүүлэхэд нэн тустай.
- 3-O-Ethyl Ascorbic Acid – Витамин Ц-н дайвар бөгөөд илүү тогтвортой арьсыг бага цочроох төрөл учраас эмзэг арьсанд зөөлөн найрлага юм. Үндсэн витамин Ц-н үйлчилгээ болох үрчлээг багасгах, арьсыг цайруулж, нөсөө толбыг бүдгэрүүлэх, агаарын бохирдлоос арьсыг хамгаалах үйлчилгээг үзүүлнэ.
- Niacinamide 5% – Витамин В3-ын нэг хэлбэр бөгөөд өргөссөн нүхийг баргасгах, арьсны гадаргууг өнгөлөг цайвар болгох, хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдтэй тэмцэх үйлчилгээтэй.
Бусад орц:
- Tranexamic Acid 1% – Меланин үйлдвэрлэлийг идэвхжүүлдэг үрэвслийн замд очин нөсөө толбо бүдэгрүүлэх болон жигд бус арьсыг жигдлэх найрлага бөгөөд давхар тайвшруулна.
- Bisabolol – Балжингарав цэцгээс гаргаж авдаг арьсыг тайвшруулах болон үрэвслээс сэргийлэх үйлчилгээтэй.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.