Энэхүү нарны тос нь минерал (physical) төрлийнх бөгөөд усан бүтэцтэй төдийгүй хэрэглэсний дараа хөнгөн мэдрэгддэг бөгөөд өдөр бүр хэрэглэсэн ч наалдамхай, тослогтсон мэдрэмж төрдөггүй. Зөвхөн Титаны давхар исэл (Titanium Dioxide) гэх минерал филтерийг ашигласан тул Zinc Oxide орсон бусад минерал нарны тос шиг тослог хариулах үйлчилгээгүй, арьсанд таталдсан мэдрэмж төрүүлдэггүй. Хэт эмзэг арьстай хүмүүст ч хэрэглэхэд тохиромжтой.D’Alba брэнд нь бүх бүтээгдэхүүндээ цагаан малтуу мөөгийг ашигладаг бөгөөд цагаан малтуу мөөг (White truffle) нь C Витамин, B12 Витамин, эрдэс бодисуудаар баялаг тул чөлөөт радикалын гэмтлийг эмчлэх, арьсны уян хатан чанарыг дэмжих, үрчлээнээс сэргийлээд зогсохгүй үрэвслийг намдаах, бактерийн эсрэг нөлөөтэй байдаг нь батлагдсан юм.
Нэмэлт орц найрлагууд:
3CMTE хэмээх тусгай аргаар гарган авсан Truffel болон Tocoperol (цагаан малтуу мөөг болон токоферол ) – эсийн нөхөн төлжилтийг идэвхжүүлж, чөлөөт радикалуудыг устгаж, арьсыг залуу, толигор харагдуулах үйлчилгээтэй.
Madecassoside – хуурай, эмзэг арьсыг тайвшруулахад тусална.
Hydrolyzed Hyaluronic Acid – чийгийг өөрийн жингээсээ 1000 дахин их татах чадвартай найрлага бөгөөд арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй.
Allantoin – арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй бөгөөд арьсыг толигор, чийглэг болгоход тусалдаг.
Centella Asiatica Extract – арьсыг тайвшруулж, гадны нөлөөллөөс хамгаална.
Houttuynia Cordata Extract – арьсыг тайвшруулж, арьсыг хамгаалахад тусална.
Энэхүү бүтээгдэхүүн нь дэлхийн хатуу стандарт болох Италийн V-Label компаниас веган болохыг баталгаажуулсан.
🍀 Найрлага нь 100% ургамлын гаралтай.
🐇 Амьтан дээр туршилт хийгдээгүй.
🧪Үнэртүүлэгч болон амин тос агуулаагүй.
✅Спиртийн агууламжгүй.
🌿EWG Green Grade баталгаажсан орц агуулсан.
Байгалмаа –
Анх Regis place салбарын худалдааны зөвлөх санал болгож худалдаж аваад хэрэглэж эхэлсэн. Өмнө нь нарны тос түрхэхээр цайраад арьсанд бүрэн шингэж өгөхгүй зууралдсан мэдрэмж төрөөд тухгүй болохоор хэрэглэдэггүй байсан😅Харин Cloud nina☁️-аас авсан энэ нарны тос арьсанд хурдан шингээд хөнгөн бүтэцтэй болохоор дурлаж хэрэглэж байгаа.
nami_5w –
Vegan bolhoor anh avsan. Mash sain shingedeg ih hungun butetstei tos bnalee. Dahij avna gej bodoj bna
bayrmaa87 –
Хурдан шингэдэг чийгшүүлдэг цайрч хөхрөөд байдаггүй үнэхээр хөнгөн гоё тос шүү будалтын доор ч хэрэглэдэг 2 дох саваа хэрэглэж байгаа.
gantuul_89 –
Чийгшил сайн өгдөг санагдсан. Элдэв үнэргүй болохоор таалагдсан
Dulguun –
omno ni dandaa chemical narnii tos turhdeg baijagad jiremsen bolson uchir physical narni tos turheh shaardlagatai bolson uchir hudaldaani zovloh ene narnii tosiig zovloson. Minii huvid nadad ogt taalagdaagui turheh uyd shingen yum shig hernee togsgol ni neleen shingehgui bgam shg naaldsan udaan shingedeg neg tiim nuurendee hureheer zungaaraldsan medremj ogdog budgan dor bur tohiromjgui naaldamtgai bgad bdag.