Та хөгшрөлтийн эсрэг гэсэн тодотголтой олон янзын найрлага, бүтээгдэхүүнүүд дунд төөрөлдсөөр байна уу? Тэгвэл таны арьс арчилгааны урын санд ‘хөгшрөлтийн-эсрэг’ эсийн түвшинд үйлчилдэг нэгэн гайхалтай найрлага болох EGF-г танилцуулъя.
EGF гэж юу вэ?
EGF гэдэг нь ‘Epidermal Growth Factor’ гэсэн үгний товчлол бөгөөд дан гинжин хэлхээнээс бүрдсэн полипептидууд буюу уураг юм. EGF-н гол үйлчилгээ нь бидний арьсны ДНХ нийлэгжилт болон эд эсийн нөхөн төлжилтийг дэмжиж арьсыг эдгээх, нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй юм.
EGF-г хамгийн анх нээн илрүүлсэн Rita Levi-Montalcini болон Stanley Cohen хэмээх биологочид 1986 онд Билиоги-анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн байдаг.
‘Growth factor’ буюу үүдэл эсний талаар Нью Йорк хотын ‘Mount Sinai’ эмнэлгийн косметик болон клиникийн судалгааны хэлтсийн арьсны эмч Joshua Zeichner маш энгийнээр тайлбарлахдаа үүдэл эс нь арьсны эсүүдийг залуу, эрүүл эс болох дохиог өгдөг бөгөөд EGF гоо сайхны бүтээгдэхүүнд орсон бол хөшгирч байгаа, үрчлээ сууж байгаа арьсанд тохиромжтой хэмээн зөвлөжээ.

EGF-н арьсанд үзүүлэх нөлөө
EGF арьсанд олон давуу тал авчирдгаас заримыг нь дурьдвал үрчлээсийг бууруулах, арьсыг чийгшүүлэх, нөсөө толбыг бүдгэрүүлэх зэрэг ач холбогдолтой. EGF нь арьсны эсүүдийн нөхөн төлжилтийг дэмжиснээр арьсны хамгийн гадаад давхаргад агуулагддаг кератины хуваагдлыг дэмжиж, улмаар коллаген болон эластиныг нэмэгдүүлж арьсны уян хатаны чанарыг сайжруулдаг. Чухам энэ л чанараараа EGF нь хөгшрөлтийн эсрэг үр дүнтэй гэдэгт хүлээн зөвшөөрөгддөг байна.
EGF нь арьсыг нөхөн төлжүүлэхдээ шинэ арьсны эсүүдийг бий болгож мөн давхар арьсэы хамгаалах давхаргыг бэхжүүлдэг. Энэ нь арьс чийгээ илүү сайн хадгалахад мөн тустай. Үүгээр ч зогсохгүй, EGF нь меланин үйлдвэрлэлтийг сааруулж, батганаас үлдсэн сорви болон бусад төрлийн нөсөө толбыг бүдгэрүүлэх ач холбогдолтой байдаг байна.
EGF агуулсан бүтээгдэхүүнийг хэзээ хэрэглэх нь хамгийн тохиромжтой вэ?
Ихэнхи тохиолдолд EGF нь биеийн шингэн болох хөхний сүү, шүлс, нулимсанд агуулагддаг. Мөн арьсыг эдгээх үйлчилгээтэй байдаг гэдэг утгаараа арьсны эпидермис давхаргын эсүүд арьс шархалсан үед цаанаасаа EGF буюу үүдэл эсүүдийг ялгаруулж байдаг.
EGF хэмжээ хүн 29 нас хүрэх үед огцом буурдаг гэсэн судалгаа байдаг. Судалгаагаар 30 орчим настай хүний шээсэнд агуулагдсах EFG хэмжээ нь хүүхэд насныхтай харьцуулахад 10%-иар бага байдаг байна. Энэ бууралт нь арьс өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлэх хурд буурсныг илтгэх бөгөөд энэ нь улмаар хөгшрөлтийн үйл явцад сөргөөр нөлөөлж байдаг.
Тиймээс EGF агуулсан бүтээгдэхүүн нэмэлтээр хэрэглэх нь одоо хүний биед байгаа EGF хэмжээг нэмэгдүүлж улмаар арьсны нөхөн төлжилтийг дэмжиж, хөгшрөлтийн үйл явцыг бууруулах давуу талуудтай. EGF нь лабораторийн орчинд байгалийн гаралтай олонтаа үйлдвэрлэгддэг.
Хэрхэн EGF агуулсан бүтээгдэхүүнийг арьс арчилгаандаа нэмэх вэ?
Хэрвээ та EGF агуулсан бүтээгдэхүүн арьс арчилгаандаа нэмэхээр шийдсэн бол мэргэжлийн арьсны эмч нар оройн арьс арчилгаандаа буюу арьсны эсүүдийн шинэчлэл идэвхитэй явагдаж байх үед хэрэглэх нь хамгийн үр дүнтэй хэмээн зөвлөдөг. Мөн growth factor буюу үүдэл эс агуулсан бүтээгдэхүүнүүд ихэнхидээ арьсыг эмзэгшүүлдэггүй давуу талтай байдаг.

Дүгнэлт
Хэрвээ та арьсаа чийгшүүлэх, гэрэлтүүлэх, хялгасан үрчлээсээ багасгах гэсэн үйчилгээг нэг дор авахыг хүсч байгаа бол EGF агуулсан бүтээгдэхүүн туршаад үзээрэй.
Танд санал болгох бүтээгдэхүүн: