Мэдээлэл

Арьсны микробиом орчин гэж юу вэ?

Арьсан дээрх микробиом орчин гэж юу вэ? Та яагаад үүнийг мэдвэл зохилтой вэ? Микробиом нь бидний эсийн тоогоос ч илүү их байдаг гэвэл та итгэх үү?  

Микробиом гэж юу вэ?  

Биом гэдэг нь тухайн газар нутагт байгаа амьтан ургамлын төрлийн нийлбэрийг хэлдэг. Харин микробиом гэдэг нь хүний биен дээр оршиж буй микроб буюу нянгуудыг нийлбэрийг хэлдэг. Үүнд элдэв бактери, вирус болон мөөгөнцөр багтана.  

Хүн бүр өөрийн гэсэн онцлог микробиомын орчинтой байдаг. Арьс нь бактерийг амьдрах нөхцөл болон шаардалагатай тэжээлээр хангаж, хариуд нь бактери арьсыг элдэв халдвар үүсгэгч нянгаас хамгаалдаг.  

Арьсны микробиомууд нь арьсны ерөнхий эрүүл мэнд болон арьсны бусад асуудлаас хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тийм учраам “эрүүл” микробиомтой байх нь туйлын чухал юм.  

Танд нэгэн сонирхолтой баримтуудыг хуваалцъя  

  • Хүний биед 10,000 нэр төрлийн бактери агуулагддаг. Эдгээрээс зарим нь бидний ходоодны ашигтай бактериуд байдаг: Staph, Strep, Candida гэх мэт. Харин Bifidobacterium, Lactobacillus зэрэг нь бидний бидний нүүрэн дээр илүүтэй оршдог;
  • Хүний арьсан дээр ойролцоогоор 1 триллион (их наяд) бактери байдаг;
  • Хүний арьсны 1 см.кв тутамд 1 сая микроб оршдог;
  • Микро организм болон хүний эсийн харьцаа 10:1;
  • Хүний биед 80 хүртэлх мөөгөнцөрийн амьд биет (fungal species) агуулагддаг.  

Хүний микробиом орчин тухайн хүний амьдардаг орчин, нас, хүйс зэрэгтэй нягт холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, шилжилтийн настай, спортлог хүүгийн микробиомын орчин 50+ дээш настай эмэгтэй хүнийхээс тэс ондоо гэсэн үг юм. Таны ч микробиом орчин цаг хугацааны явцад өөрчлөгдөнө гэсэн үг. 

Хүн төрсөн цаг мөчөөсөө эхлэн өөрийн өвөрмөц микробиом орчинг бүрдүүлж эхэлдэг.  “Staphylococcae”, “Corynebacteria”, “Cutibacteria” гэх мэт олон төрлийн  бактери арьсан дээр бий болж улмаар гадаад орчны “муу” бактериас хамгаалах орчинг бүрдүүлдэг. Микробиом орчин нь арьсны хамгийн гадаад давхарга эпидермисыг хамгаалагч, хүний хамгийн анх бий болдог хамгаалалтын бүрхүүл юм. Энэ нь хүний арьсанд байх ёстой бактери бөгөөд “resident bacteria” гэж нэрлэдэг. Харин гадны бактерийг “transient bacteria” гэж нэрлэх бөгөөд эдгээр гадны бактери арьсанд их хэмжээгээр суурьших юм бол арьс гэмтэх, эмзэгших цаашлаад батга гарах гэх мэт элдэв асуудлын эхлэл болдог.  

Гадны бактери  (Transient Bacteria)

Гадны бактери нь хүний байгалийн микробиомыг гэмтээж, тэнцвэртэй байдлыг алдагдуулдаг. Өөрөөр хэлбэл муу бактери нь ашигтай бактериа давамгайлах үед микробиомын тэнцвэртэй байдал алдагдаж арьсны элдэв асуудал бий болох гол асуудал болдог. Арьсны микробиом тэнцвэртэй байдлаа алдснаар арьс хуурайших, эмзэгших, бүр цаашлаад батгашил үүсэх, өөр бусад (atopic dermatitis) төрлийн арьсны халдвар авч үрэв-сэх хүртэл сөрөг үр дагавартай байдаг. Ямар үед ийм нахцөл байдал үүсдэг вэ?  

  • Арьсны pH түвшин алдагдах  
  • Нарны хэт ягаан туяа  
  • Насжилт гэх мэт шалтгаануудаас үүдэн арьсны микробиом орчин гэмтэх магадлалтай.  

Арьсны pH түвшин  

Хүний биеийн микробиом нь pH 5 үед маш таатай байдаг бол халдвар үүсгэгч нянгууд ийм хэмжээний  

хүчиллэг чанарт оршин тогтнож чаддаггүй байна.Тийм л учраас арьсаа арчлахдаа pH тухайн бүтээгдэхүүний pH түвшинг төдийлан анхаарч авч үздэг. Хэрвээ та хэтэрхий их хүчиллэг найрлага хэрэглэх юм бол арьс улайх, эмзэгших, батга гарах эрсдэлтэй байдаг. Хэтэрхий их шүлтлэг найрлага хэрэглэх юм бол арьс хэтэрхий их хуурайшиж, үрчлээтэх магадлал өндөр болдог.  

Нарны хэт ягаан туяа  

Нарны хэт ягаан туяанаас зөв, зохистойгоор арьсаа хамгаалж чадахгүй бол арьсны эрүүл микробиом орчноо та сүйтгэж байж болно. Нарны хэт ягаан туяа нь арьсны хамгаалах ханыг сулруулж, элдэв нян бактери дураараа нэвтрэх боломжийг нь нэмэгдүүлдэг. Үүгээр ч зогсохгүй нарны хэт ягаан туяа нь бид бүгдийн хамгийн их зайлсхийхийг хичээдэг бүхий л арьсны асуудлуудын эх үүсвэр болдог учраас нарны тосоо өдөр тутамдаа хэрэглэж хэвших нь нэн чухал юм шүү.  

Насжилт  

Өмнө дурьдсанаар арьсны микробиом орчин нас явахын хэрээр өөрчлөгддөг. Нас ахихын хэрээр хүний байгалиасаа үйлдвэрлэгддэг зарим нэгдлүүд багасч, бид гадаад орчны элдэв бохирдол, нян бактерит улам бүр өртөх магадлалтай болдог. Мэдээж насжилттай тэмцэхийн арга байхгүй хэдий ч pH түвшин зохих хэмжээтэй арьс арчилгааны бүтээгдэхүүнээ сонгоод, арьсаа нарнаас хамгаалаад, чийгшүүлээд мөн мэдээж эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж чадвал илүү удаан хугацаанд эрүүл арьстай байх нь гарцаагүй билээ.  

Хүний арьсны микробиомыг гэмтээдэг хүчин зүйлс:  

Хэтэрхий их угаах  

Арьсаа их угаах нь арьсыг илүү цэвэр, эрүүл байлгадаг гэж бодож байвал энэ үнэхээр буруу ойлголт юм шүү. Арьсыг их угаах тусам арьсан дээрх ашигтай бактерийг устгаж, хамгаалах давхаргаа улам гэмтээж, pH түвшинг алдагдуулдаг. Хэн ч үүнийг хүсэхгүй шүү дээ. Тиймээс өдөр, орой хоёр л удаа хангалттай. Мэдээж бусад онцгой тохиолдлуудад зайлшгүй нүүрээ угаах шаардлагатай бол pH түвшин 5-6 хэмжээтэй цэвэрлэгч хэрэглээрэй.  

Хэтэрхий их гуужуулах  

Хэт их гуужуулснаар арьсны хамгаалах хана гэмтэх тул дагаад микро орчин ч мөн гэмтдэг. Гуужуулалтыг долоо хоногт 4-өөс хэтрээд хэрэггүй.

Удаан хугацаанд халуун шүршүүрт орох 

Бактерийн эсрэг саван хэрэглэх зэрэг нь бүгд арьсны ашигтай бактерийг устгаж, ашиггүй гадны бактери ирээд суурьших таатай боломжийг бүрдүүлж өгдөг гэсэн үг. Хэн ч үүнийг хүсэхгүй шүү дээ. Тиймээс уур савстал ордог халуун шүршүүрээ эртхэн болих хэрэгтэй.

Микробиомыг дэмждэг хүчин зүйлс:

  • Шингэн зүйлс их уух;
  • Эрүүл хооллох;   
  • Ходоодоо хайрлах;  
  • Дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх;  
  • Аль сэтгэл санаагаа тайван байлгаж, өөдрөг байх.  

Магадгүй таны санаанд ч оромгүй хүчин зүйлс арьсны микробиом орчинг дэмжиж өгдөг байх нь. Эдгээрээс хамгийн чухал нь таны ходоод юм. Ходоод эрүүл байвал таны арьсны микробиом орчин эрүүл байнаа л гэсэн үг. Энэ зүгээр ч нэг хэлж байгаа зүйлс биш бөгөөд судалгаагаар батлагдсан зүйл юм. Тийм л учраас бид ходоодоо хайхрахгүй байж мянган сайхан бүтээгдэхүүн нүүрэндээ түрхээд арьс дээрддэггүй. Та хоол хүнсэндээ сармис, сонгино, банана зэрэг ашигтай бактерийн бордоо болсон пребиотик болон ашигтай бактери (пробиотик) хэрэглэж ходоодоо дэмжих болно.