Арьсаа гуужуулсны дараа баримтлах 3 дүрэм - h7HNNAG8prcAAAAASUVORK5CYII=
Зөвлөгөө

Арьсаа гуужуулсны дараа баримтлах 3 дүрэм

Арьсаа зөв зохистой хэмжээгээр, өөрт тохирсон бүтээгдэхүүнээр тогтмол гуужуулах нь эрүүл арьсны нэгэн чухал хэсэг болохыг бид мэднэ. Тэгвэл та арьсаа гуужуулахдаа дараах зөвлөгөөнүүдийг дагаснаар таны арьсыг хуурайшиж, гэмтэх, цаашлаад арьсны асуудал улам бүр дордох зэргээс сэргийлж чадах юм.

  1. Маш сайн чийгшүүлэх
    Ганц удаа арьсаа гуужууллаа гээд таны арьс юу юугүй хуурайшаад хуулрахгүй ч гэлээ, тогтмол арьсаа гуужуулж эхлэх үед арьсандаа хангалттай чийгшил өгөхгүй бол арьс тань хуурайшиж, бүүр гуужуулахаас ч өмнөхөөсөө дор нөхцөл байдалд хүрч болзошгүй юм. Гуужуулах үйл нь өөрөө арьсанд дээрх үхэжсэн эд эс, илүүдэл себум зэргийг шууд утгаараа арилгаж байдаг учраас алдагдсан тэрхүү байгалийн хамгаалах тослог, чийгэн бүрхүүлийг бид хангалттай өгч байж, арьс өөрөө өөрийгөө илүү сайн нөхөн төлжүүлэх чадвартай болно гэсэн үг юм. Тиймээс та арьсаа гуужуулж байх үедээ чийгшүүлэх шатандаа онцгой сайн анхаарч, чийгшүүлэх өндөр чадвартай орц найрлагыг агуулсан чийгшүүлэгч тосыг хамгийн сүүлд түгжих шатандаа хэрэглэвэл хамгийн зохимжтой.
    Чийгшүүлэх орц найрлагуудад: Глицерин, гиалуроны хүчил, керамид, Витамин Е, зөгийн жили, Пантенол гэх мэт найрлагууд орно.
Moisturize-1024×682 – Blusheee

2. Нарны тосгүйгээр хаашаа ч гараад хэрэггүй шүү!
Хэрвээ та үнэнч арьс арчилгааны судлаач бол та ямар ч цаг үед, өдөр тутамдаа нарны тос түрхэх шаардлагатай гэдгийг маш сайн мэдэж байгаа байх. Тэр тусмаа арьсаа гуужуулсан үед арьс эмзэг, мэдрэмтгий болсон байдаг учраас энэ үед нэн ялангуяа нарны тосоо тогтмол хэрэглэх шаардлагатай. Арьс гуужсаны дараа нарны хэт ягаан туяа болон гадаад орчны стрессоруудад илүү мэдрэг болсон байдаг учраас нарны тос түрхэж “хамгаалахгүй” л бол бидний хүсээгүй арьсны асуудлууд, хөгшрөлт, болон арьсны хавдар хүртэл үүсч болзошгүй юм.

Choose the right amount of SPF in your sunscreen, see details

3. Арьсаа амраагаарай
Таны арьс гуужсаны дараагаар энгийн үеэсээ илүү эмзэг байх учраас аль болох идэвхит орц найрлагуудаас (AHA, BHA, Витамин С, ретинол зэрэг) түр хугацаанд зайлсхийж арьсаа амрааж, өөрөө нөхөн төлжих боломж олгох хэрэгтэй. Түүний оронд арьсыг тайвшруулах үйлчилгээтэй сентелла азиатика, аллантойн, чихэр өвс (licorice) зэрэг найрлагууд агуулсан бүтээгдэхүүн сонгож хэрэглээрэй.

What Is Wild Crop Certified Witch Hazel? | Skin-Care Benefits | Allure

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн