Зөвлөгөө

Батга гэж андуурагддаг Milia-ны талаар ярилцъя!

Нүд орчимд тань өвчингүй цагаан өнгийн хатуу жижигхэн булдруунууд байдаг уу? Тэгвэл та наашаа анхаарлаа түр хандуулаарай.

MILIA гэж юу вэ?

Бидний арьс нь ус болон тосноос гадна кератин, коллаген, эластин гэх мэт уургуудаас бүрддэг. Арьс, үсийг бий болгодог хамгийн чухал уураг буюу кератиний үйлдвэрлэл ихсэж арьсан дор хуримтлагдах болон арьсны үхэжсэн эс гуужихгүй арьсан дор дарагдах үзэгдлийг Милиа гэж нэрлэдэг. Ихэвчлэн нүдний зовхи гэх мэт эмзэг хэсэгт үүсдэг бөгөөд хатуу, цайвар, цагаан өнгөтэйгээр бөөгнөрөн сувд шиг үүсдэг.

Энэ нь батга, тослогжилт, нүх бөглөрөх зэрэгтэй хамааралгүй бөгөөд арьсны эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Хүмүүс энгийн цагаан батга болон хөлсний хэт их ялгарлаас үүсдэг fungal acne-тай андуурч буруу арчлах тохиолдол их байдаг.

Fungal acne

Цагаан батга

Милиа- Milia

MILIA яагаад үүсдэг вэ?

Кератин болон арьсны үхэжсэн эс гуужихгүй арьсан дор дарагдаж БӨӨГНӨРСӨНӨӨР МИЛИА ҮҮСДЭГ.

Гол шалтгаанууд

  • Хэт хүнд тослог ихтэй тос, хүнд зовхины тос мэт түрхэх;
  • Нүүрээ гуужуулахгүй байх (үхэжсэн арьс хуримтлагдах);
  • Арьсны нөхөн төлжих процесс хэт удаашрах;
  • Нүүрний будагтайгаа унтах;
  • Наранд арьс гэмтэх;
  •  Нүүрээ хэт их гуужуулах эсвэл лазер эмчилгээнд хэт их орох.

Milia en plaque гээд генетикээс үүдэлтэйгээр гардаг тохиолдол байдаг.

Milia арьсыг хэрхэн арчлах вэ?

  1. Хэрвээ арьсны нөхөн төлжих процесс хурдасвал өөрөө алга болох тохиолдол байдаг учраас AHA гуужуулагч, витамин С, витамин A (ретинол) хэрэглэх.
    Хэзээ ч гэрийн нөхцөлд шахаж болохгүй, авхагдахгүйгээс гадна сорви үлдээдэг. Зүүгээр оролдож аваад байдаг хүмүүс зогсооно уу!!
  2. Мэргэжлийн арьсны эмч дээр очиж милиаг түүлгэх хэрэгтэй. эмч нарт милиаг цэвэрлэдэг хэд хэдэн арга эмчилгээнүүд байдаг.
  3. Нарны тос байнга хэрэглэх нь томруулахгүй байхад туслана. Дахиад л нарны тос! Олон ач тустай байгаа биз?