Энэхүү салфеткан маск нь pH 5.5 түвшинтэй тул арьсанд тун зөөлөн, таатай мэдрэмжийг төрүүлэхээс гадна Сентелла азиатикаг 83%-иар, мөн аллантойн болон пантенол агуулсан учир арьсыг тайвшруулж, хамгаалах үйлчилгээг давхар үзүүлнэ. 100% байгальд шингэх, ээлтэй материалаар хийгдсэн бөгөөд арьсанд маш сайн наалдаж, эссенсээ бүрэн шингээж өгдөг.
Арьсанд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй нь лабораторийн судалгаагаар батлагдсан тул эмзэг, цочромтгой, батгатай арьсанд ч мөн тохиромжтой.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
Гүзээлзгэнэ –
Энэ маск бол миний хувьд хамгийн гоё маск. Янз бүрийн маск тавихаар арьс улайгаад нэг л таагүй байдаг болохоор маск бараг тавьдаггүй. Харин энэ маскыг хэрэглэхэд бол ямар ч асуудал байдаггүй. Beplain-ий cicaful ampoule-ийг хэрэглэж байсан болохоор тэрэн шиг гэж бодож байсан үнэр нь арай өөр байсан. (Найрлагаасаа л болж байгаа байх, угаасаа fragrance нтр бол байхгүй) хурц тод таагүй үнэр бол ердөөсөө байхгүй.
Энэ маск бол миний эмзэг арьсанд маш сайн таарах бүтээгдэхүүн байсаан.❤️
Degi –
ene masknii selfetka nairlaga uilchilgeetei yrih ymguee。 emzeg huurai aristai ndd uenher taalagdsn. salfetka ni bup arisand mash sain naaldaj suuj ugdug buh hesegt ni hurj chiigshuulsen best2
bamba0514 –
Би хэт их гуужуулсаар бгаад маш эмзэг арьстай болсон. Ямар ч маск тавьсан дараа нь улайгаад эмзэгшээд бдаг. Харин энэ маск улайлгадаггүй. Маш их их essence тэй таалагдсан. Өтгөн биш усандуу гэхдээ сүүл рүүгээ бага зэрэг тослогтой юм шиг. Харин гэм нь ганцхан Их дэлгүүрийн k Glow дэлгүүрт л цөөн байсан. Энд дуусвал тэгээ л өнгөрлөө. Уг нь ганц таардаг маскаа олоод баяртай бгаа. Ахиж оруулж ирж болохгүй юу?
equnuunaa447 –
Миний хэрэглэж байсан маскнуудаас хамгийн гоё нь🥰. Таваиад унтасны дараа арьс маш гоё амарч тайвширсан байдаг. Эмзэг арьстай хүнд ийм гоё маск байдагаа гэж бодсон кк