Энэхүү маск нь каламин (шидэт ягаан нунтаг нэрээрээ алдартай-эмзэгшилт, арьсны загатнаа болон наранд түлэгдсэн арьсыг тайвшруулах зорилгоор эмчилгээнд хэрэглэгддэг тос) болон madecassoside (нэгэн төрлийн cентелла өвсний ханд-ургамлын гаралтай антиоксидант) агуулсан тул эмзэг, цочирсон, гэмтсэн, гормоны батга болон улайлттай арьсыг тайвшруулж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, арьсыг зөөлөн торгомсог болгодог.
Уг маск нь арьсыг гүн чийгшүүлж, толбо болон сорвийг бүдгэрүүлж, арьсыг эмчилдэг. Мөн арьсыг зөөлөн гуужуулж, үхэжсэн арьсыг цэвэрлэж, шинэ арьсыг нөхөн төлжүүлдэг.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
Энхриймаа Галцог –
Химийн гуужуулалт хийсний дараагаар хэрэглэдэг. Арьс цочирч эмзэгшэхээс их сайн хамгаалдаг. Сул тал нь бага зэрэг үнэтэй.
subeedeihuslen –
Маск тавьсны маргааш өглөө нь арьс тослогдуулаагүй, улайлт маш сайн багасаж, эмзэгшсэн арьс тайвшруулж өгсөн байсан. Essence нь нэлээн наалдамхай шингэх гэж удаан гэхдээ гуужуулалтын дараа хэрэглэвэл их зүгээр маск.