Солонгосын Геомунго (Geomungo) нутаг дэвсгэрт ургуулсан “Mugwort” хэмээх онцгой ургамал нь үрэвсэл намдаах, улаалт багасгах, эмзэгшсэн арьсыг тайвшруулах зэрэг олон гайхалтай үйлчилгээтэй бөгөөд уг масканд нилээдгүй өндөр хувиар орсон.
Мөн найрлагад багтсан дараагийн чухал орц бол Мадекассосид (Мadecassoside) юм. Энэ нь алдарт Сентелла Азиатикагийн гол идэвхт нэгдлийн нэг бөгөөд шарх эдгээж, арьсыг зөөллөх болон антиоксидант (хоргүйжүүлэх, арьсны эсийн гэмтлийг зогсоох) шинж чанарыг өөртөө агуулдаг. Түүнчлэн уг маск нь Каффейн (Caffeine) агуулсан бөгөөд цусны эргэлтийг дэмжиж, нүдний доорх хүрээ, хаванг бууруулдаг байна.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
Degi –
umnun hrglesen ymnuudtai maan harshilsan u esuul mugwort taardaggu hun bolj taarsan u emzeg aristai blhoor taiwshruulah sanaatai tawisan cn harshiltsan kk mugwort bs urgamlin harshiltai hund harshilj mgdgu bdg ym bnlee 😛