Авокадо нь арьсыг залуу хэвээр хадгалж, зөөлөн булбарай, толигор болгохоос гадна арьсыг гүн чийгшүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Учир нь гоо үзэсгэлэнгийн супер бүтээгдэхүүн хэмээн нэрлэгддэг Авокадо нь кали, натри, магни, Витамин А, D, С, E, К, фолийн хүчил, В6 аминдэм, ниацин гэх зэрэг олон тооны амин дэм, эрдсээр баялаг юм. Авокадод агуулагддаг эдгээр амин дэмүүдээс онцолж дурдвал:
- Тосон хүчлүүд: Хуурайшилтаас сэргийлдэг.
- Витамин Е: Арьсыг хөгшрүүлдэг чөлөөт радикалууд (тамхины утаа, агаарын бохирдол, нарны хэт ягаан туяа гэх мэт)-тай тэмцдэг хүчтэй antioxidant бөгөөд хөгшрөлтийн толбонуудаас урьдчилан сэргийлж, коллагены нийлэгжилтийг дэмжихийн зэрэгцээ үрчлээ үүсэлтийг удаашруулж, арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлдэг.
- Кали: Усны тэнцвэрийг хэвийн байдалд хадгалахад тусалдаг.
- Витамин С: Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг, нөсөө толбо арилгахад тусална.
Түүнчлэн авокадо нь нүүрний хаванг хөөх үр дүнтэй бөгөөд экзем, батга, дерматит, хайрс үлд болон наранд түлэгдсэн арьсыг тайвшруулахаас гадна эдгэрэлтийг түргэсгэдэг.
Мөн энэхүү маск нь маш нимгэн tencel-cupro хэмээх материалаар хийгдсэн учраас өөрт байгаа эссенсээ арьсанд маш сайн шингээж өгдөг.
🐇 Амьтан дээр туршилт хийгддэггүй.
🍀 EWG Verified: My Real Skin маскнууд нь EWG (Environmental Working Group) буюу байгаль орчны ажлын хэсэг хэмээх олон улсын ашгийн бус байгууллагын гаргасан Skin Deep гэдэг гоо сайхны бүтээгдэхүүний аюулгүй байдлыг эрэмбэлдэг үнэлгээний 1-2 зэрэг буюу онцгой аюулгүй зэрэглэлийн орцуудыг агуулсан.
Amjuuhai Temuk –
Маш сайн чийгшүүлдэг гоё маск байна. Ганцханыг хэрэглээд ийм сэтгэл ханамжтай байгаадаа баяртай байна.
jannachan1711 –
Яг энэ брендийн маск бол их гоё.Бие жижиг ч бэлчээр том кк
Анх хямд болохоор нээх сайшаагаагүй ч 3,4 уут хэрэглэж үзсэн яалтачгүй гоё байсаан
Батга гаргах болов уу гэж айсан ч ёстой гоё байсан
duka0519 –
Чийгшил их сайн өгдөг санагдсан, өдөр бүр хэрэглэж үзсэн гоё юм байна лээ
Тослог арьсыг хэт тослогтуулах хандлагатай байсан