MY REAL SKIN

Avocado Face Mask

(1 сэтгэгдэл)

1,950139,900

Хэмжээ: 23 ml

Хуурайшиж холцруутсан, дээд зэргээр цочирдсон хуурай арьсанд чийг, тэжээл өгч булбарай зөөлөн болгоно.

Цуцлах

1,399 хүртэлх оноог цуглуулаарай.

Тайлбар

Авокадо нь арьсыг залуу хэвээр хадгалж, зөөлөн булбарай, толигор болгохоос гадна арьсыг гүн чийгшүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Учир нь гоо үзэсгэлэнгийн супер бүтээгдэхүүн хэмээн нэрлэгддэг Авокадо нь кали, натри, магни, Витамин А, D, С, E, К, фолийн хүчил, В6 аминдэм, ниацин гэх зэрэг олон тооны амин дэм, эрдсээр баялаг юм. Авокадод агуулагддаг эдгээр амин дэмүүдээс онцолж дурдвал,

  • Тосон хүчлүүд: Хуурайшилтаас сэргийлдэг.
  • Витамин Е: Арьсыг хөгшрүүлдэг чөлөөт радикалууд (тамхины утаа, агаарын бохирдол, нарны хэт ягаан туяа гэх мэт)-тай тэмцдэг хүчтэй antioxidant бөгөөд хөгшрөлтийн толбонуудаас урьдчилан сэргийлж, коллагены нийлэгжилтийг дэмжихийн зэрэгцээ үрчлээ үүсэлтийг удаашруулж, арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлдэг.
  • Кали: Усны тэнцвэрийг хэвийн байдалд хадгалахад тусалдаг.
  • Витамин С: Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг, нөсөө толбо арилгахад тусална.

Түүнчлэн авокадо нь нүүрний хаванг хөөх үр дүнтэй бөгөөд экзем, батга, дерматит, хайрс үлд болон наранд түлэгдсэн арьсыг тайвшруулахаас гадна эдгэрэлтийг түргэсгэдэг.

Мөн энэхүү маск нь маш нимгэн tencel-cupro хэмээх материалаар хийгдсэн учраас өөрт байгаа эссенсээ арьсанд маш сайн шингээж өгдөг.

Амьтан дээр туршилт хийгдээгүй.

EWG Verified: My Real Skin маскнууд нь EWG (Environmental Working Group) буюу байгаль орчны ажлын хэсэг хэмээх олон улсын ашгийн бус байгууллагын гаргасан Skin Deep гэдэг гоо сайхны бүтээгдэхүүний аюулгүй байдлыг эрэмбэлдэг үнэлгээний 1-2 зэрэг буюу онцгой аюулгүй зэрэглэлийн орцуудыг агуулсан.

Найрлага

Water, Glycerin, Dipropylene Glycol, Butylene Glycol, C12-13 Pareth-9, Carbomer, Arginine, Chlorphenesin, Caprylyl Glycol, Xanthan Gum, Olea Europaea (Olive) Fruit Oil, Disodium EDTA, Trehalose, Panthenol, Citrus Medica Vulgaris Peel Oil, Persea Gratissima (Avocado) Oil, Pueraria Thunbergiana Root Extract, Glycyrrhiza Glabra (Licorice) Root Extract, Ginkgo Biloba Leaf Extract, Houttuynia Cordata Extract, Arctium Lappa Root Extract, Camellia Sinensis Leaf Extract, Rosmarinus Officinalis (Rosemary) Leaf Oil, Litsea Cubeba Fruit Oil, Foeniculum Vulgare (Fennel) Oil, Sodium Hyaluronate, 1,2-Hexanediol,Coriandrum Sativum (Coriander) Fruit Oil, Mentha Arvensis Leaf Oil

Хэрэглэх заавар

Нүүрээ цэвэрлэж тонер эсвэл гуужуулагч хэрэглэсний дараа маскаа тавиад 15-20 минут болсны дараа маскаа авна. Үлдсэн маскны эссенсийг нүүрэндээ массаж хийн, шингээсний дараа арьс арчилгааны дараагийн шатны бүтээгдэхүүнүүдээ хэрэглэнэ.

Уутанд үлдсэн эссенсээрээ гар, тохой, хөлөө чийгшүүлэх боломжтой.

Сэтгэгдэл (1)

Avocado Face Mask-д 1 сэтгэгдэл бичсэн байна

  1. Amjuuhai Temuk

    Маш сайн чийгшүүлдэг гоё маск байна. Ганцханыг хэрэглээд ийм сэтгэл ханамжтай байгаадаа баяртай байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн