Супер антиоксидант гэж нэрлэгддэг Витамин С нь маш олон давуу тал хийгээд үр дүнтэй учир эрүүл мэнд болон гоо сайхны салбарт олон мянган жилийн турш хэрэглэгдсээр ирсэн билээ. Арьсны дийлэнх асуудлыг шийдэж чадах энэхүү шидэт орцны давуу талууд гэвэл:
- Антиоксидант шинж чанартай тул арьсны нөхөн сэргээх үйл явцыг хурдасгаж, гэмтсэн арьсны эсийг нөхөн сэргээдэг.
- Арьсны чийгээ хадгалах чадварыг нэмэгдүүлдэг.
- Хөгшрөлтөд хамгийн их нөлөөлдөг чөлөөт радикалуудтай тэмцэж, хөгшрөлтийн үйл явцыг удаашруулж, хялгасан үрчлээг багасгадаг.
- Коллаген, эластиний үйлдвэрлэлтийг дэмждэг.
- Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг бөгөөд батганы соривыг бүдгэрүүлж, хар, бор толбо, нөсөө үүсгэдэг меланиний үйлдвэрлэлийг хязгаарлаж, арьсыг цайруулдаг.
Маш нимгэн tencel-cupro хэмээх материалаар уг маск хийгдсэн учраас өөрт байгаа эссенсээ арьсанд маш сайн шингээж өгдөг.
Амьтан дээр туршилт хийгдээгүй.
EWG Verified: My Real Skin маскнууд нь EWG (Environmental Working Group) буюу байгаль орчны ажлын хэсэг хэмээх олон улсын ашгийн бус байгууллагын гаргасан Skin Deep гэдэг гоо сайхны бүтээгдэхүүний аюулгүй байдлыг эрэмбэлдэг үнэлгээний 1-2 зэрэг буюу онцгой аюулгүй зэрэглэлийн орцуудыг агуулсан.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.