Уг серумд камелиа цэцгийн хандаас гаргаж авсан патенттай орц найрлага орсон бөгөөд хялгасан үрчлээг үр дүнтэй багасгах төдийгүй олон төрлийн коллагены найрлагын тусламжтайгаар арьсанд гүн чийгшил өгөн арьсыг чангална. HPR буюу шинэ үеийн ретинол нь өргөссөн нүхийг багасгаж, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ.
*Бүтээгдэхүүний ягаан өнгө нь витамин Б12 найрлага орсон учраас юм.
Голлох орц:
- Жэжү аралд ургадаг Улаан камелиа цэцгийн ханд 1.01% – Антиоксидант найрлага бөгөөд арьсыг тайвшруулж, чийгшүүлэн ерөнхий бүтцийг жигдэлнэ.
- Жижиг молекултай 3 төрлийн коллаген – Aрьсны илүү гүн рүү шингэж, хялгасан үрчлээг тэнийлгэж, хуурайшиж, насжиж буй арьсыг сэргээнэ.
- Squalene – Бидний арьс байгалиасаа squalene (нэг үсгээр өөр бичигддэг) хэмээх тосыг үйлдвэрлэдэг ч нас ахихын хэрээр үйлдвэржилт буурдаг. Тиймээс чидун жимс, дал мод зэргээс гарган авдаг ургамлын гаралтай squalane-ийг арьс арчилгааны бүтээгдэхүүнд өргөн ашигладаг болжээ. Squalane нь бидний арьсанд өөрийн мэт шингэж, зөөлрүүлж, чийгийг хадгалан, хамгаалах ханыг бэхжүүлдэг. Хэдийгээр тослог найрлага боловч нүх сүв бөглөдөггүй учраас батга гарамтгай арьсанд ч хэрэглэх боломжтой.
- Niacinamide – Витамин В3-ын нэг хэлбэр бөгөөд өргөссөн нүхийг багасгах, арьсны гадаргууг өнгөлөг цайвар болгох, хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдтэй тэмцэх үйлчилгээтэй.
Бусад орц:
- Пантенол – Пантенол нь арьсанд шингэмэгцээ витамин В5 болж хувиран арьсны чийгэн бүрхүүлийг бэхжүүлж өгдөг орц юм.
- HPR (Hydroxypinacolone retinoate) – Хамгийн сүүлийн үеийн ретинойдын шинэ хувилбар бөгөөд арьсанд түрхэхэд хувирах шаардлагагүйгээр шууд үйлчилгээгээ үзүүлдэг. Трэтинойнтой үйлчилгээгээрээ адил бөгөөд арьсыг цочроохгүйгээр коллаген үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх давуу талтай.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.