Цэвэршүүлсэн усны оронд Сентелла Азиатика ургамлын хандыг 70% агуулсан нь арьсыг маш хурдан хугацаанд үр дүнтэйгээр тайвшруулах үйлчилгээтэй. Үүнээс гадна арьсанд ашигтай олон орц найрлага агуулсны нэг нь ‘Phytosterol‘ (Beta-Sitosterol) хэмээх нэртэй нэгдэл юм. Уг нэгдэл нь арьсыг чийгшүүлэх, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэх, арьсыг гадаад орчны нөлөөнөөс хамгаалах чадвартай бөгөөд алдарт Сентелла Азиатика ургамлаас гаргаж авснаараа онцлог юм. ‘Phytosterol’ нь байгалиасаа ургамлын тос, үр зэрэгт агуулагдаж байдаг хлостеринтай төстэй бүтэцтэй нэгдэл юм.
Be Plain брэнд байгальд ээлтэй эко аргаар тариалангийн талбайдаа түүхий эдээ ургуулж хурааж авч байгаа бөгөөд орц, найрлагуудын концентраци нь урьд өмнө байгаагүйгээрээ өндөр болж, арьсанд илүү их давуу талуудыг авчрах боллоо!
Мөн найрлагадаа нэмэлтээр:
- LHA: арьсыг эмзэгшүүлэхгүйгээр маш зөөлхөн гуужуулж, арьсан дээрх үхэжсэн эд эсийг арилгах үйлчилгээтэй.
- Allantoin: арьсыг зөөллөж, арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлэх үйлчилгээтэй.
- Panthenol: арьсыг тайвшруулж, арьсыг гадаад орчны бохирдлоос хамгаалах үүрэгтэй.
Энэхүү ампул нь бүх төрлийн арьсанд тохиромжтой бөгөөд нэн ялангуяа арьсаа сайтар чийгшүүлэхийн зэрэгцээ илүү түргэн хугацаанд арьсны асуудлаа намжаах, улайлтаа багасгах үйлчилгээ авахыг хүссэн хүмүүст тохиромжтой.
🌱Найрлага нь 100% ургамлын гаралтай.
🐰Амьтан дээр туршилт хийгдээгүй.
✔️Үнэртүүлэгч болон амин тос агуулаагүй.
✔️Спиртийн агууламжгүй.
✔️EWG Green Grade баталгаажсан орц агуулсан.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.