Өргөст лийр гэж нэрлэгддэг кактусын төрөлд багтах Мексикээс гаралтай ургамлыг 50% агуулсан энэхүү маск нь олон төрлийн ашигт витамин, эрдсээр баялаг бөгөөд богино хугацаанд арьсны температурыг бууруулж, үрэвслийг намжааж мөн арьсны хамгаалах ханыг бэхжүүлдэг.
Онцлох орц найрлагууд:
- Opuntia Ficus Indica (Өргөст лийр) – Витамин С (алое-с 8 дахин их витамин С агуулдаг) болон бусад антиоксидантуудаар баялаг уг ургамал нь хуурайшсан арьсыг маш сайн чийгшүүлж, тэжээл өгч, чөлөөт радикалын гэмтлийг эдгээхэд тустай.
- Cucumber Fruit Extract – Арьсыг зөөллөж, чөлөөт радикалаас хамгаална.
- Allantoin – Арьсыг тайвшруулж, үхэжсэн эсийг зөөлөн гуужуулахаас гадна хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ давхар үзүүлдэг.
TENCEL хэмээх байгальд-ээлтэй, сүлжмэл бус фабрикаар хийсэн уг маск нь арьсанд маш сайн наалдаж өгөн өөрт буй чийг, тэжээлээ арьсны гүнд нэвчүүлж өгдөг.
All Natural брэнд нь Солонгосын анхны CLEAN брэнд бөгөөд бүх бүтээгдэхүүн нь EWG аюулгүйн зэрэгтэй. Түүнчлэн Hwahae платформын хорт 20 найрлагаас ангид орц найрлагатай брэнд юм.
☘️ Үүнээс гадна бүтээгдэхүүнд орсон ургамлын хандаа зөвхөн брэндийнхээ гэрээт органик фермд ургуулан, өөрийн лабораторидоо гарган авдаг учраас орц найрлагын органик байдалд 100% баталгаа өгч чаддаг.
🌿 Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.