ONE THING

‘ONE THING’ брэнд нь арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хялбарчилж, зөвхөн арьсанд нэн ач холбогдолтой орц найрлагуудыг өндөр агууламжтайгаар бүтээж, чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр хэрэглэгчдэд түгээхийг зорьж ажилладаг билээ.

Тансаг хэрэглээний гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн өртөгийн 90% нь зөвхөн сав савлагаа болон маркетингийн зардалд шингэсэн байдгийг ‘ONE THING’ брэнд халж, хэрэглэгчдэд хүртээмжтэй байдлыг бий болгохыг нэн тэргүүнд тавьдаг билээ. Хэрэглэгчдэд ил тод, нээлттэй байдлыг эрхэмлэж ажилладаг гэдгээрээ давуу талтай.

ONE THING

Брэндийн нэрээ ‘ONE THING’ буюу ‘ГАНЦ ЗҮЙЛ’ хэмээн нэрлэсэн нь зөвхөн нэг гол орц дээр тулгуурлаж бүтээгдэхүүнээ гаргадаг учраас ийнхүү нэрлэсэн байдаг. Та өөрийн арьсны онцлог болон асуудалд тохируулан өөрийн хүссэн арга барилаар хэрэглэж болно. Дан ганц арьс арчилгаандаа ч бус бие болон үсэндээ тохируулан найрлага бүрийн давуу талыг өөртөө тохируулан ашиглаж болдог нь өөр ямар ч төрлийн брэндээс ялгаатай юм.

БРЭНДИЙН ДАВУУ ТАЛ: 100% таны арьсанд хэрэгцээтэй орцыг санал болгодог, 100% байгалийн гаралтай орц найрлагыг ашигладаг, зөвхөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ‘EWG Green Grade’-р баталгаажсан орцыг агуулсан, түүхий эд материал нь 100% химийн хорт агууламжаас ангид.