ONE THING

Niacinamide 10%

(6 сэтгэгдэл)

37,900

Хэмжээ: 150мл

ONE THING брэндийн хамгийн эрэлт ихтэй бүтээгдэхүүний нэг болох уг бүтээгдэхүүн нь арьсанд нэн ач холбогдолтой Ниацинамид буюу Витамин В3-н комплексийг 10% агуулсан. Энэ нь арьсыг нарны гэмтлээс хамгаалах, тослогжилтийг тэнцвэржүүлэх, нүхжилтийг багасгах, улайлтыг бууруулах, хялгасан үрчлээг багасгах гэх мэт маш олон давуу талтай.

Энэ бүтээгдэхүүнийг худалдан аваад 379 оноо цуглуулаарай!
Тайлбар

Ниацинамид нь олон талын ач тусыг арьсанд өгдгөөрөө аль хэдийн бид бүгдийн мэддэг орц болсон. Энэхүү бүтээгдэхүүнд ниацинамид 10% агуулагдсан нь уг орцны бүхий л давуу талуудыг арьс авч хүртэж чадна гэсэн үг юм. Ниацинамид нь бүх төрлийн арьсанд тохиромжтой байдаг бөгөөд арьсны төрөл бүр энэ орцноос ямарваа нэг ашигтай байдлыг олж авах боломжтой. Арьсыг цайруулах, батгашилтыг бууруулах, үрчлээс багасгах, нарны хэт ягаан туяанаас хамгаалах антиоксидант зэрэг маш олон давуу талыг ниацинамид бидэнд өгдөг.

🌱Найрлага нь 100% ургамлын гаралтай.
🐰Амьтан дээр туршилт хийгдээгүй.
✔️Үнэртүүлэгч болон амин тос агуулаагүй.
✔️Спиртийн агууламжгүй.
✔️EWG Green Grade баталгаажсан орц агуулсан.

Найрлага

Water, Niacinamide(10%), Butylene glycol, 1,2-Hexanediol, Ethylhexylglycerin.

Хэрэглэх заавар

Арьс арчилгааны хамгийн эхний шатандаа хөвөнд шингээн аль эсвэл цацлагын зориулалтын саванд хийн цацаж хэрэглэж болно. Тус бүтээгдэхүүнийг бусад тонер, цэвэрлэгч ус, чийгшүүлэгч тос зэрэгтэйгээ хольж хэрэглэж болох бөгөөд ингэхдээ 100мл тутамд 5-10% холино гэж тооцоолно.

Сэтгэгдэл (6)

Niacinamide 10%-д 6 сэтгэгдэл бичсэн байна

  1. hereglegch

    Sain bna uu udur bolgon hereglej boloh uu esvel doloo honogt heden udaa heregleh ve

    • Админ

      Сайн байна уу, өнжөөд хэрэглээрэй 🙂

  2. Gerel

    Wooow anh udaagaa l hereglej bna.eruu hesgere bituu tolgoigui ulaan batga gardag daa.ter uyed turheed 5min shingeed uzlee uglu n nuguu tolgoigui hatuu bsn ulaan batga barag l arilsan bna.uneheer best yumaa.

  3. saikhanaamgl

    тоникийн өмнө хэрэглэх үү яаж хэрэглэх үү

    • Админ

      Сайн байна уу, өнжөөд 1 эсвэл өдөрт 1 удаа хэрэглээрэй, тоник-н оронд ч хэрэглэсэн болно, тоник-н өмнө/дараа хэрэглэсэн ч болно 🙂

  4. rub

    Sain bna uu? gar deeree baga zereg awaad shawshij shingeen herglej boloh uu?

    • Админ

      Сайн байна уу, болноо 🙂

  5. Altangoo

    Ph tuwshin hed we

    • Админ

      Сайн байна уу, pH нь 6-7.5

  6. Bolroo

    Sn bnuu toneriin orond aris archilgaanii hamgiin ehnii shatand dangaar ni udur bolgn hereglj bolhuu?

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн