ONE THING

Houttuynia Cordata Modeling Pack

(1 сэтгэгдэл)

6,900

Хэмжээ: 1, 7 ширхэг (30 гр)

Бүх төрлийн арьсанд тохиромжтой ‘Houttuynia cordata’ ургамал агуулсан энэхүү нунтаг маск нь арьсны илүүдэл себум болон үхжэсэн эд эсийг гүйцэд цэвэрлэхээс гадна арьсыг түргэн хугацаанд тайвшруулж, хоргүйжүүлэх үйлчилгээтэй.

Энэ бүтээгдэхүүнийг худалдан аваад 69 оноо цуглуулаарай!
Тайлбар

Заавал гоо заслын эмнэлэг дээр очиж арьсаа сэргээх шаардлагагүйгээр гэртээ арьсаа төгс сэргээх боломжийг энэхүү бүтээгдэхүүн танд олгодог. Энэ маскны давуу тал нь арьсанд гүн нэвчиж, шаардлагатай эрдэс бодисыг арьсанд хүргэж чаддаг ба энгийн цэвэрлэгээний үед дутуу үлсэн себум болон үхэжсэн эд эсийг гүйцэд цэвэрлэхдээ арьсны чийгшлийг хадгалсаар байдагт оршино. Хэрэглэх үед арьсны хэмийг бууруулснаар маш богино хугацаанд тайвшруулж, эмзэгшлийг бууруулдаг.

Houttuynia Cordata ( Heartleaf) гэх өвөрмөц ургамал нь арьсны тослогжилтыг багасгах, нүхжилтийг агшаах, мөн батга гарахаас сэргийлэх үйлчилгээтэй ургамал юм. Уг маск арьсыг эмзэгшүүлэхгүйгээр ариутгаж, арьсны гадаргууг маш зөөлхөн гуужуулж өгдөг бөгөөд арьсны нүх сүвийг огт бөглөхгүй.

ONE THING брэнд нь уг бүтээгдэхүүний үндсэн найрлага болох ‘Diatomite’-г АНУ-аас авдаг. Найрлагандаа үнэртүүлэгч болон харшил өдөөгч нэгдэл агуулаагүй тул эмзэг арьсанд ч гайхалтай тохирдог.

Найрлага

Diatomaceous earth, glucose, algin, calcium sulfate, tetrasodium pyrophosphate, magnesium oxide, sodium benzoate, spirulina platen cis powder, potassium sorbate, purified water, yakmomil Powder (1,000ppm), Allantoin, Glycerin, 1,2-hexanediol, Yakushimi extract (10ppm), Spanish licorice root extract)

Хэрэглэх заавар

7 хоногт 2-3 удаа хэрэглэвэл зохимжтой.

Нүүрээ цэвэрлээд тонероо түрхэж арьсаа бэлтгэсний дараагаар тус бүтээгдэхүүнээс 2 халбага (30гр) авч 1:1 харьцаатай (70-80мл) устай хольж нүүрэндээ жигд түрхэж хэрэглэнэ. 15-20 минутын дараа маскаа чийгтэй хөвөн аль эсвэл усаар зөөлөн арилгана (Хэрэглэсний дараагаар зайлшгүй угаах шаардлагагүй). Хамгийн сүүлд чийгшүүлэгч тос/лошьон түрхэж шим тэжээлийг түгжинэ.

* Уг бүтээгдэхүүнийг ONE THING брэндийн бусад бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэж болно.

Сэтгэгдэл (1)

Houttuynia Cordata Modeling Pack-д 1 сэтгэгдэл бичсэн байна

  1. Nne (verified owner)

    Anh udaa hereglej uzlee thdee mash zuzaan turheh ystoi ym shig bn tgd tsag ni bolhoor huuldiim bn thde mnii aris ayguu emzeg bish mortloo ulaan ereen bolson kk Sonin

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн