Энэхүү салфеткан масканд орсон зөгийн бал нь байгалийн хүчирхэг антиоксидант бөгөөд амин хүчил, пэптидээр баялаг тул ядарч, гэмтсэн арьсыг нөхөн төлжүүлж, гэрэлтсэн өнгөлөг болгон чийгшүүлж, арьсны ханыг бэхжүүлэн арьсыг чангалдаг.Зөгийн бал нь НТӨ 4,500 оноос эхлэн гоо сайхан, арьс арчилгаанд хэрэглэж ирсэн эртний түүхтэй найрлага юм.Түүнчлэн үрэвсэл, бактерийн эсрэг үйлчилгээтэй тул батгатай арьсанд мөн тохиромжтой.
Энэхүү маск нь маш нимгэн tencel-cupro хэмээх материалаар хийгдсэн учраас өөрт байгаа эссенсээ арьсанд маш сайн шингээж өгдөг.
🐇 Амьтан дээр туршилт хийгддэггүй.
🍀 EWG Verified: My Real Skin маскнууд нь EWG (Environmental Working Group) буюу байгаль орчны ажлын хэсэг хэмээх олон улсын ашгийн бус байгууллагын гаргасан Skin Deep гэдэг гоо сайхны бүтээгдэхүүний аюулгүй байдлыг эрэмбэлдэг үнэлгээний 1-2 зэрэг буюу онцгой аюулгүй зэрэглэлийн орцуудыг агуулсан.
dulguun618 –
Зөгийн балтай маск нь их таалагдсан. Хуурай эмзэг арьстай, хүнд гоё зохиж байна
Tergelsar –
Holimog huurai emzeg arisand tohiromjtoi sangdsan
Халиун –
Нэлээн их эссэнзтэй ,нимгэн материалтай ,хэрэглэсний дараа угаах шаардлагагүй санагдсан.Миний хувьд ихэнх маскийг хэрэглэсний дараа угаадаг эсвэл арчдаг .Гэхдээ энэ маскийг угаах шаардлаггүй🥰
shureenami05 –
маш гоё бүтэцтэй бөгөөд арьсыг гүн чийгшүүлж өгдөг шүү😻