БЛОГ, Зөвлөгөө, Мэдээлэл

Dr.Different брендийн ретинал агуулсан тос

Витамин А буюу Ретинойдууд (Ретинол, Ретинал, Ретинойк асид)

Витамин А гэж юу вэ?

Витамин А бол хүний биед нүдний хараа, нөхөн үржихүй, дархлаа, цагаан эс болон эсийн хуваагдал гэх мэт зайлшгүй шаардлагатай процессуудыг дэмждэг амин дэм юм. Витамин А нь лууван, улаан лооль, үхрийн элэг, загасны тос, бүх төрлийн хулуу, манго гэх мэтэд өндөр хэмжээгээр агуулагдаж байдаг.

Тэгвэл хүний арьсанд витамин А ямар нөлөөтэй байдаг вэ?

А витамин дутагдах нь арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ гэхээр арьс хуурайшиж ширүүн болох, эсийн үйлдвэрлэл нөхөн төлжилт багассаны улмаас арьс уян хатан байдлаа алдаж үрчлээ үүсэх,  батга гарах breakout болдог. Эдгээр асуудлуудыг бид Витамин А-н дайвар хэлбэр буюу ретинойдтой бүтээгдхүүнийг арьс арчилгаандаа нэмж оруулснаар шийдвэрлэх боломжтой байдаг.

Ретинойдууд

Арьсанд түрхэж хэрэглэх үед антиоксиндантын үүргийг гүйцэтгэж, коллаген боловсруулалт, эсийн шинэчлэлийг дэмжиснээр үрчлээ багасаж, үрэвсэл дарагдахаас гадна тослогжилт багасдаг. Витамин А буюу ретинойдууд хүчтэй найрлага учраас анхлан хэрэглэгчдэд эмзэгшилт үүсгэх эрсдэлтэй байдаг. Дермис буюу судас, тосны булчирхай, үсний сүв гэх мэт нь орших дотор талын давхаргад байрлах фибробласт эсүүдийг өдөөснөөр амласан үйлчилгээгээ үзүүлдэг. Арьсны гүнрүү орох чадамжтай байх нь эмзэгшилт үүсгэх эрсдэл өндөртэй гэсэн үг юм. Гэхдээ олон жилийн судалгаагаар үр дүнтэй нь тогтоогдсон шинжлэх ухаанаар баталгаажсан найрлага тул өнөөг хүртэл хөгшрөлтийн эсрэг, архаг батгашилтын эсрэг хамгийн үр дүнтэй орц гэж тооцогдсоор байна.

Ретинойдуудын ялгаа (Ретинол, Ретинал, Ретинойк асид)

Ретинол нь ретинойдийн хамгийн сул хэлбэр бөгөөд гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд нийтлэг ашиглагддаг. Арьсанд түрхэхэд 2 удаагын эсгэх шат дамждаг. Эхлээд ретинал болон хувирсны дараа ретинойк асид болж дахин хувирдаг. Энэ хугацаанд чанар нь нилээн багасах учраас ретиналтай харьцуулбал 11 дахин ретинойк асидтай харьцуулахад 20 дахин бага үр дүнтэй гэж үздэг. Тийм ч учраас арьс арчилгааны бүтээгдэхүүнд өндөр хувиар ордог бөгөөд агаар болон гэрэлд маш тэсвэргүй тул хурдан чанараа алдах нь элбэг тохиолддог.

Ретинал нь зөвхөн нэг шат дамжин ретинойк асид болж хувирдаг учраас арьс нөхөн төлжүүлэх илүү үр дүнтэй найрлага юм. Хэдий нэг шат дамжих хэрэгтэй ч үйлчилгээгээрэй Ретинойк асидтай маш ойролцоо. Шууд харьцуулалт хийж үзэхэд арьсыг бага эмзэгшүүлсэн төдийгүй ижил үр дүнг үзүүлсэн судалгаа байдаг.

Ретинойк асид нь ретинойдын хамгийн хүчтэй био-идэвхт хувилбар бөгөөд шууд хэрэглэвэл нөгөө 2-оосоо илүү хурдан үр дүн өгөх ч маш хүчтэй учраас арьсыг эмзэгшүүлж, хатаах өндөр эрсдэлтэй.  Тиймээс ретинойк асидыг зөвхөн эмчийн жороор авч хэрэглэх боломжтой байдаг.

 

 

 РетинолРетиналРетинойк асид / Третиноин

(зөвхөн эмчийн жороор)

ХүчСулИхИх
ХэлбэрТогтвортойТогтворгүйТогтвортой
ҮйлчилгээИх: 0.3% – 1%

Дунд: 0.1% – 0.3%

Бага: 0.075% – доош

 

Их: 0.05% дээш

Дунд: 0.05% доош

Их: 0.05%

Дунд: 0.01%

 

 

Dr.Different брендийн ретинал агуулсан тос

Dr.Different бренд жирийн ретинолуудаас 77 дахин үнэтэй ретинал түүхий эдийг сонгон авч 10 жилийн судалгаа шинжилгээний үндсэнд тогтворжуулан патентжуулж авсан тусгай орцоороо бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэн гаргадаг.Хүн бүрийн арьсны онцлог харилцан адилгүй байдаг учраас арьсны онцлог болон хэрэгцээ шаардлагад нийцүүлэн анхлан хэрэглэгчээс ахисан түвшинд хүртэл нийт 5 төрлийн ретинал тосыг зах зээлд худалдаалдаг.

 

 

Dr.Different

 

Ретинал 0.025%Ретинал 0.05%Ретинал 0.1%Ретинал 0.15%Онцлог
VitNeckalift-A Eye&

20g

✔️Нүд болон хүзүүний нимгэн арьсанд, нүдний доорх хөхрөлтийг цайруулах
Vitalift-A

20g

✔️Анхлан хэрэглэгчдэд тохиромжтой
Vitalift-A Forte 20g✔️Дунд шатны хэрэглэгчдэд тохиромжтой
Vitalift-A Fortessimo

30g

✔️Нэмэлтээр ретинол бага хэмжээнд орсон тул ахьсан шатны хэрэглэгчдэд тохиромжтой
Vitaacnal TX Night Cream (OIL FREE) 20g✔️Эмзэг болон батга гарамтгай хэт тослог арьсны тослогыг хянах

* Бүтээгдэхүүн бүрийн дэлгэрэнгүйг дээрх линкээр дамжуулан тус бүр орж танилцаарай.

 

Ретиналыг дараах орц найрлагатай бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэхээс зайлсхийгээрэй.

  • Өндөр хувийн гуужуулагч (AHA, BHA)
  • Батганы эсрэг хүчтэй найрлага (Benzoyl Peroxide)
  • Өндөр хувьтай Ц витамин (өглөөдөө витамин Ц оройдоо ретиналаа хэрэглэж болно)

 

Хэрэглэх заавар

  • Зөвхөн оройн арьс арчилгаанд хэрэглэх
  • Анх удаа хэрэглэх бол хамгийн бага хувьтайгаас эхлэх
  • Хэт хуурай арьстай бол араас нь чийгшүүлэх тос түрхэж болно
  • Маргааш өглөө нь нарны тос түрхэх

Сануулга:

Ретинойд-г арьсанд хэрэглэх үед арьсанд дасах үе шат буюу “retinization” явагддаг.

Энэ үед доорх шинж тэмдэг илрэх боломжтой учраас арьсандаа дасгах хугацааг өгөх болон тууштай хэрэглээ чухал юм.

  • Арьс хуурайших
  • Арьс холцруутах
  • Арьс бэржийж ширүүн болох
  • Бүтээгдэхүүн түрхэх болон гараар хүрэхэд эмзэг мэдрэгдэх
  • Арьсны өнгө ягаарах, улайх
  • Гоо сайхны бүтээгдэхүүн түрхэхэд хорсох
  • Нүүрээ цэвэрлэсний дараа таталдах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн