Зүү эмчилгээ буюу micro-needle therapy нь 1900д оноос үүсэлтэй бөгөөд хөгжиж явсаар орчин үед гоо сайхны үйлчилгээний нэг болсон. Энэхүү эмчилгээ нь 2 гол давуу талуудтай.
- Арьсыг зүүгээр хатгаж арьсны өөрийн эдгэрэх чадамжийг сэргээх дэмжлэг үзүүлдэг
- Зүүгээр хатгаж жижиг нүх үүсгэх учраас дараагийн хэрэглэх бүтээгдэхүүн арьсанд гүн нэвтрэх боломжийг нээдэг
Элбэг байдаг 2 төрлийн зүү эмчилгээг хооронд нь харьцуулж үзэцгээе.
- Micro Needle Therapy System (MTS)
Энэхүү эмчилгээ нь бүтээгдэхүүнийг арьсанд гүн оруулахын тулд арьсны хананд жижиг хэмжээний нүхийг үүсгэдэг эмчилгээний арга юм. Урдаа олон зүүг суулгасан роллер буюу Дермароллерийг 2000 онд Германы профессор Хорст Лэйбл зохион бүтээсэн. Уг бүтээгдэхүүн нь арьсанд гулгуулах байдлаар нүх үүсгэдэг бөгөөд энэ нь арьс гэмтээх, цус гарах эрсдэлтэй байдаг учраас ариутгах болон мэргэжлийн аргачлал шаардлагатай байдаг. Ашигладаг роллер нь эмчилгээний, худалдааны гэсэн 2 төрөл байна. Эмчилгээний төрөл нь мөн адил хувийн хэрэглээ эмнэлгийн хэрэглээнд зориулсан байдаг учраас буруу ашиглах эрсдэл өндөртэй бүтээгдэхүүн юм. Зүүний хэмжээ нь 0.25мм-ээс хэтэрвэл арьсны цооролт, мэдрэлийн системийн гэмтэл, арьсны үрэвсэл үүсэх зэрэг сөрөг нөлөөтэй. Энэ роллер нь гоо сайхны бүтээгдэхүүнд туслах хэрэгсэл гэсэн бүлэгт ордог учраас эмчилгээний багаж гэсэн бүртгэлгүй байдаг. Солонгосын Хэрэглэгчийн Төлөөх газрын хийсэн судалгаагаар зах зээлд байгаа зүү ашигласан ижил төстэй 20 бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь аюулгүй хэмжээнээс давсан урттай зүү ашигласан байгааг тогтоосон байна.
- Spicule
Далайн замагтай андуурагддаг “цэнгэг усны порлон” нэртэй далайн амьтнаас гаргаж авсан зүү шиг хэлбэртэй материал. Олон шат дамжлагаар цочрол өгөх түвшнийг маш бага байлгахаар хийдэг бөгөөд үзүүр хэсгийг нь өндөр даралтад оруулж идэвхтэй орц найрлагаар бүрсэн байдаг. Гоо сайхны орц найрлагад “hydrolized sponge” гэсэн нэршлээр орсон байдаг.
Тэгвэл сүүлийн үед тренд болоод байгаа REEDLE SHOT гэж юу вэ?
REEDLE = Re (generate) + Needle
REEDLE гэдэг нь бичил зүү хэлбэртэй орцоор арьсаа нөхөн сэргээх гэсэн утгатай үг юм.99 хувийн эрдсийн гаралтай силикаг томруулдаг шилээр харвал яг л зүү мэт харагддаг. Үүнийг боловсруулан гоо сайхны бүтээгдэхүүний орцоор ашиглаж эхэлсэн байна. Энэ орц нь зүү эмчилгээтэй адилаар арьсанд нүх гаргах бөгөөд арьсны өөрийн нүхнээс 14 дахин жижиг хэмжээтэй. Уг найрлагатай бүтээгдэхүүнийг арьсанд түрхсэнээр арьсны өнгөн давхаргад зоогдон гоо сайхны бүтээгдэхүүний шингээх чадварыг сайжруулахаас гадна арьсны байгалийн эрүүл байдлыг сэргээхэд туслах үйлчилгээтэй.
Арьсны онцлогтоо тааруулан хэрэглэснээр бүх төрлийн арьсанд тустай арьс арчилгааны “game changer” бүтээгдэхүүн юм.
Арьсны төрөл: Нүхжилттэй арьс болон жигд бус бүтэцтэй арьсанд хамгийн хэрэгтэй бөгөөд хар цагаан батгатай болон суларсан, үрчлээтсэн арьсанд ч бас сайн нөлөө үзүүлнэ. Харин улайлттай, экзем гэх мэт арьсны үрэвсэлтэй арьсыг эмзэгшүүлэн цочроох магадлалтай тул хэрэглэхийг зөвлөхгүй. Тиймээс заавал тестэрлэж үзэхийг зөвлөж байна.
Бүтээгдэхүүн | Зүүний хэмжээ | Арьсны төрөл | Гол үйлчилгээ | Хэрэглээ |
Reedle Shot 50 | Хамгийн бага | Эмзэг, анхан шат | Зөөлөн, тайвшруулах, чийгшүүлэх | Өглөө, орой |
Reedle Shot 100 | Бага | Арьсны асуудал бага | Тайвшруулах, үрэвслийн эсрэг | Өдөр тутам |
Reedle Shot 300 | Дунд | Арьсны асуудал дундаж | Асуудалд чиглэсэн, нөсөө толбо | 7 хоногт 2-3 удаа |
REEDLE SHOT хэрэглэхдээ анхаарах зүйлс:
- Арьсыг шинэчлэх бүтээгдэхүүний төрөлд орох бөгөөд ижил төстэй үйлчилгээтэй найрлагаас зайлсхийнэ. BHA, AHA, хүнд шавар маск, Витамин ц, шүлтлэг бүтэцтэй угаагчтай хамт хэрэглэж болохгүй.
- Мөн хуулдаг маск, хамрын маск болон нүүрний хөвөн ашиглахгүй.
- Их хэмжээний алкохол орсон бүтээгдэхүүн арьсыг хуурайшуулах учир мөн хамт хэрэглэж болохгүй.
- Хэрэглэх үедээ үсний шампунь болон янз бүрийн үсний бүтээгдэхүүнүүдийг нүүрний арьсандаа хүргэхгүй байхыг анхаараарай. Үс арчилгааны бүтээгдэхүүнд агуулагддаг хорт найрлага нээгдсэн сувгаар арьс руу нэвтэрч орох аюултай.
- Мэдээж гэмтсэн шархалсан арьс болон уруул нүдэнд ойр түрхэхгүй. Дээрээс нь гараа маш сайн угаасны дараа хэрэглэх нь арьсны гүн рүү бохирдол орохоос сэргийлэх болно.
REEDLE SHOT-ны чимчигнэх мэдрэмжийг хэрхэн багасгах вэ:
Микро зүү шиг найрлага арьсанд шигдэх учраас чимчигнэх, арьс улайх, бага зэрэг загатнах болон халуун оргих зэрэг мэдрэмж төрөх нь хэвийн юм. Тиймээс хэт эмзэг арьстай бол хамгийн бага хэмжээтэйгээс хэрэглэж эхлэхийг зөвлөх бөгөөд өмнө нь чийгшүүлэх эсвэл тайвшруулах тонер түрхэж болно.
REEDLE SHOT-тойхамт хэрэглэхэд тохиромжтой найрлагууд:
- Чийгшүүлэх тайвшруулах найрлагууд – Пантенол, cica, mugwort, houttuynia cordata (heartleaf), аллантион
- Adenosine, EGF, коллаген, пeптид, гиалуроны хүчил зэрэг нүхжилт уян хатан байдалд сайн орц найрлагууд
- Нөсөө толбоны эсрэг орц найрлагууд – Niacinamide, Tranexamic acid, бага концентраттай витамин ц дайвар, арбутин
Зүү эмчилгээний төрлүүдийг хэмжээгээр нь харьцуулсан харьцуулалтыг доорх хүснэгтээр орууллаа.
MTS | Spicule | Spicule | VITA CICA REEDLE | |
Урт | 0.25мм | 0.27мм | 0.205-0.225мм | |
Диаметер | 0.05мм | 0.015мм | 0.015-0.017мм | 0.015 мм |
Нөлөөлөл | Өргөн учраас идэвхт орц найрлагууд арьсруу сайн нэвтэрнэ | Илүү нарийхан бөгөөд олон болохоор илүү үр дүнтэй | Тоо хэмжээ болон арьсны онцлогоос хамааран үр дүн өөр өөр байна |
https://draesthetica.co.uk/ask-aesthetica/the-history-and-evolution-of-microneedling/